БАЯЛАГ ИХТЭЙ АЛТАЙНХАНД АМЬДРАЛЫН БАТАЛГАА АЛГА
АН-аас улс орон даяар хэлэлцvvлж буй “Монгол хvн 2020” хєтєлбєр Улаанбаатар хотоос 1000 гаруй км-ийн зайтай орших Говь-Алтай аймагт vргэлжиллээ. Хэлэлцvvлэгт 18 сумын 500 гаруй тєлєєлєгч оролцож, саналаа нэмэрлэсэн юм. АН-ын дарга Н.Алтанхуяг, Эрvvл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишvvн П.Алтангэрэл, УИХ-ын гишvvн Г.Баярсайхан, Б.Батбаяр, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, АН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Ерєн-хийлєгчийн зєвлєх Л.Эрхэмбаяр, Ардчилсан эмэгтэйчvvдийн холбооны тэргvvн Ц.Оюунгэрэл нар оролцов. Говь-Алтай аймгийн цаашдын хєгжилд юу шаардлагатай байгааг нутгийн иргэд хэлэлцvvлгийн vеэр ярилцаж, санал бодлоо солилцсон. Алтайнхан дарс, сульхэр, хєх тарианы гурил гээд брэнд бvтээгдэхvvнтэй ч амьдрах орчин, нєхцєл хvнд буйг дуулгав.
Тус аймгийн нутагт одоогийн байдлаар 40 гаруй орд газарт байгалийн баялаг болох тємєр, хvдэр, нефть, алт, зэс, нvvрс, оюу, вольфарм, уран, цементийн тvvхий эд гэх мэтчилэн илэрчээ. 40 сая тонн нvvрс, 80 сая тонн тємрийн хvдрийн орд нь энэ нутгийг ямар баялагтай болохыг гэрчилнэ. Хамгийн гол нь, энэ ордуудаа ашиглаж, тордох хэрэгтэйг онцолж байлаа.
Ажлын байрыг нинжа нараас эхлэе
“Ажилтай орлоготой монгол хvн” салбар хэлэлцvvлгээр Бигэр сумын нутаг дахь алтны уурхайн булхайн талаар хєндсєн юм. 2009 онд энэ нутагт 10 гаруй мянган нинжа алт олборлож байхад нь таван аймгийн цагдаа нийлж, тэднийг хvчээр тараажээ. Тэднийг 25 сая тєгрєг зарцуулан байж, нутгаасаа хєєн гаргасан байтал эргээд “Марка Поло” компани ямар ч лицензгvйгээр алт олборлож байгаа аж. Энэ нь иргэд, малчдыг бухимдуулж байна. Гар аргаар алт олборлогчдын ажиллаж байсан газарт нутгийн эрх мэдэлтэн, албан тушаалтнууд тэнд очиж, ажиллах нь энгийн зvйл мэт болжээ. Мєн орон нутгийн удирдлагууд нинжа нараас сар бvр 53 мянган тєгрєгийн татвар авах vvрэгтэй буй ч энэ нь тийм ч бvтэлтэй ажил болохгvй байгаа аж.
Танил талгvй бол ажилгvй
“Эрх чєлєєтэй монгол хvн” хэлэлцvvлгийн vеэр иргэд тєрийн албаны шалгалтыг ямар ч хэрэггvй зvйл, хэн нэгний нєлєє бvхий албан тушаалтны танил тал, ойр дотныхон ажилтай болдог хэмээж байлаа. Мєн vзэл бодол, намын харьяаллаас болж ажлаасаа халагддаг тухай ярив. Жишээ нь, саяхан аймгийн ЗДТГ, Боловсрол соёлын газар нь даргагvй болсон байна.
Аймгийн удирдлагыг зєвхєн нэг нам 90 жил барьж байгаа нь эргээд ямар ч хариуцлагын тогтолцоогvй болсон талаар Алтайнхан хєндєв. Ундны ус, цахилгаан, дулааны асуудал одоо болтол шийдэгдээгvй єдий хvрснээс нь vvнийг харж болохоор. Алтай хотын тєвд хоёр км замыг барихаар тендер авсан “Аваргас” компани тєсвєєс нэг єдрийн дотор 340 сая тєгрєгийн гvйлгээ хийлгэж авчихаад сураггvй алга болжээ. Иргэд тухайн компанийг олж хайх гэсэн ч тэдгээр нь нутгийн удирдлагуудтай холбоотой болохоор єдий хvртэл ямар ч vр дvнд хvрээгvй байгаа аж.
Хамгийн єндєр vнэтэй дулааныг хэрэглэгчид
Ундны ус, дулаан бол Говь-Алтайн иргэдийн ємнє тулгамдсан хамгийн том асуудал. “Мандал голомт” хэмээх компани гурван жилийн ємнє дулааны станцыг хувьчилж аваад монопол болжээ. Монголд байхгvй єндєр vнээр буюу нэг шоо метр нь 1980 тєгрєгийн vнэтэй дулааныг алтайчууд хэрэглэдэг байна. Тэгсэн мєртлєє тєлж буй vнэдээ дvйцэхvйц дулааныг хvртэж чаддаггvйг иргэд учирлав. Мєн дєрєвдvгээр зэрэглэлийн хатуулаг ихтэй ус хэрэглэдэг учраас халдварт євчлєлєєс хэзээд салдаггvй. Vvнээс шалтгаалж зєєврийн усаа литрийг нь гурван тєгрєгєєр єгдєг байна.
Ундны усны хомсдол хамгийн гол асуудал
Говь-Алтай аймгаас эрvvл, чийрэг хvн олно гэдэг тун хэцvv. Хатуулаг ихтэй ус байнга хэрэглэх нь нутгийн олны шvдний євчин болоод байгаа. Элэг, бєєр давсаг, зvрх судас, хавдрын євчлєл, чулуужилт, бохир гарын євчин болох халдварт шар євчний євчлєл нь элбэг тохиолддог байна. Худаг ухаж гаргадаг боловч чанарын шаардлага хангахгvй материал хэрэглэж, хий дэмий тєсвийн мєнгє vрдэг хэмээн нутгийн иргэд шvvмжилж байсан юм. Мєн хариуцлагагvй байдлаас холбоотойгоор цэвэрлэх байгууламж ажиллахгvй байгаа гэнэ.
“Эрдэм боловсролтой монгол хvн” хэрэгтэй болжээ
Єдрєєс єдєрт тулгамдсан асуудалтай байдаг Говь-Алтайн иргэдэд “Эрдэм боловсролтой монгол хvн”-ээ ашиглах цаг хэдийнэ иржээ. Алтай нутаг уул уурхайн баялаг ихтэй учир тvvнийгээ эргэлтэд оруулахтай холбогдуулан аймаг дахь МСVТ-д уул уурхайн мэргэжилтэй ажилтан бэлтгэх шаардлагатай байгаа аж. Мєн багш нарын чадвар, мэдлэг муу, заах арга барил хоцрогдсон учраас ЕБС-ийн багш нарын ур чадварыг нэмэгдvvлэх шаардлагатайг нутгийн иргэд хэлэлцvvлэгт онцоллоо.
URL: