Живсэн онгоцыг аврах ажиллагаа үргэлжилсээр байна

5b0497e6e75752e4bigДалайд живсэн усан онгоц “Sewol”-г аврах ажил үргэлжилсээр байгаа боловч туслалцаа гуйсан дохио олж илрүүлээгүй байна. Тухайн орон нутгийн цагаар 19-ний өдрийн 10 цагийн байдлаар 29 хүн эндэж, 270 гаруй хүн сураггүй болжээ. Сураггүй болсон хүний дотор Хятадын 4 иргэн бий гэж БНСУ-ын Тэнгисийн цэргийн танхим 19-нд мэдээлжээ.

БНСУ-ын Тэнгисийн цэргийн газар мөн өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, шумбагчид ээлжээр аврах ажиллагаагааг үргэлжлүүлж байна гэжээ.

19-нд живсэн “Sewol”-ын онгоцны ахмадыг мөрдөн байцаах байгууллага албан ёсоор баривчлав. Тэрээр баривчлагдсаны дараагаар, мөрдөн байцаах байгууллагын зарим зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд ард иргэдээс уучлал гуйж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, усан онгоц чиглэлээ өөрчлөх үед унтлагын өрөөндөө байсан юм гэжээ. Осол гарсны дараа зорчигчдод хандан онгоцоо орхих тушаал өгсөн гэдгээ үгүйсгээд байна. БНСУ-ын холбогдох хуулийн дагуу онгоцны ахмад үүрэг хариуцлагаа алдсан үндэслэлээр 5 зүйл ангийн дагуу хугацаагүй эсвэл 5 -аас дээш жилээр хорих ял оноох магадлалтай байна.


URL:

Сэтгэгдэл бичих