Орон орны хүүхдүүдийн өөр өөр амьдрал /фото/

Фото зурагчин James Mollison гэх залуу орон орны хүүхдүүдийн амьдрал, ахуйг тэдний унтдаг ороор нь илэрхийлэн харуулахыг зорьжээ. Тэрээр түүний энэ зурагнуудаас та орон орны хүүхдүүдийн баян хоосны ялгааг харах боломжтой гэнэ. hvvhed1. Roathy. Тэр 8 настай бөгөөд хог түүдэг гэр бүлд амьдардаг. Тэр эцэг, эхтэйгээ хамт ус, ундааны сав түүж зардаг. Тэрээр өдөрт нэг л удаа хоол иддэг бөгөөд тэр хуучирсан, муу дугуйн дээр унтдаг. Тэр Камбожигийн Пном Пенд амьдардаг.hvvhed22. Jyoti. Тэр Непалийн Макванпурт амьдардаг. 14 настай бөгөөд ажиллаж мөнгө олохын тулд сургуулиасаа гарсан. Тэр хөдөө ногооны талбайд ажилладаг.hvvhed33. Joey, 11 настай. Тэр Америкийн Кентискид амьдардаг. Тэр анчин гэр бүлийн хүүхэд. Тэрээр анх 7 настайгаасаа эхлэж ан хийж эхэлсэн бөгөөд өдөр бүр аавтайгаа хамт анд явдаг гэнэ.hvvhed44. Tristan, 7 настай. Нью-Йоркд амьдардаг. Түүний аав нь кино найруулагч, харин ээж нь зохиолч мэргэжилтэй. Тэр Нью-Йоркийн Манхэттэний Эко-сургуульд явдаг. Тэр ирээдүйд чихрийн үйлдвэртэй болохыг хүсдэг.hvvhed55. Kaya, 4 настай. Япон улсын Токио хотод амьдардаг. Түүний унтлагын өрөөнд түүний дуртай тоглоомууд нь байдаг. Тэр туулай болон хүүхэлдэйд дуртай. Ээж нь түүнийг хүүхэлдэй шиг хувцасладаг бөгөөд түүнд нэг сард гурван шинэ даашинз авч өгдөг. Тэр том болоод хүүхэлдэйн кино хийхийг хүсдэг.hvvhed66. Tzvika, 9 настай. Тэр Израйлийн еврей үндэстэн. Тэр нэг эгч, хоёр ахтайгаа хамт нэг өрөөнд унтдаг. Түүний явдаг сургууль гэрийнхэн нь хажууханд маш ойрхон байдаг боловч тэр байнга машинаар хүргүүлдэг.hvvhed77. Prena, 14 настай. Тэр Непалийн Катмандуд амьдардаг бөгөөд гэрийн үйлчлэгч хийдэг. Түүний ажил нь өглөө 5 цагт эхлээд орой 6 цагт дуусдаг. Тэр нэг сард 500 рупийн цалин авдаг бөгөөд түүнийгээ гэр бүлийнхэндээ өгдөг. Учир нь түүний гэр бүлийнх нь маш олуулаа. Тэр гэртэй жилдээ хоёр удаа л очдог байна. Долоо хоногийн гурван өдөр нь хичээлдээ явдаг. Тэр ирээдүйд эмч болохыг хүсдэг гэнэ.hvvhed88. Lamine, 12 настай. Тэр Сенегал Баонкулинг тосгонд амьдардаг. Тэрээр сургуулийнхаа дотуур байранд амьдардаг бөгөөд тэр өглөө 6 цагаас үд болтол ферм дээр ажиллаад өдөр нь сургуульдаа явдаг байна. Тэр ирээдүйд багш болохыг хүсдэг.hvvhed99. Ryuta, 10 настай. Япон улсын Токио хотод амьдардаг. Тэр гурван настайгаасаа сумогоор хичээллэсэн бөгөөд одоо тэр хүүхдийн сумогийн аварга гэнэ. Тэр маш их иддэг бөгөөд эцэг, эх болон эмэгтэй дүүгийн хамт амьдардаг. Тэр скаутын гишүүн. Ирээдүйд телевизийн шоуны хөтлөгч болохыг хүсдэг.hvvhed1010. Delanie, 9 настай. Тэр New Jersey-д амьдардаг. Эцэг, эх болон хоёр дүүгийн хамт амьдардаг. Тэр сургуульд явах дургүй бөгөөд ихэнх цагаа өрөөндөө өнгөрүүлдэг. Мөн тэр дэлгүүр хэсэх, бүжиглэх дуртай. Ирээдүйд загвар зохион бүтээгч болохыг хүсдэг.hvvhed1111. Jaime, 9 настай. Нью-Йоркд амьдардаг. Манхэттэний хамгийн тансаг ороц сууцны хамгийн дээд давхарт нь амьдардаг. Тэднийх бас Испанид дээд зэрэглэлийн тансаг байшинтай гэнэ. Тэр хамгийн үнэтэй хувийн сургуульд явдаг. Мөн жудо болон усан сэлэлтээр хичээллэдэг. Тэр ирээдүйд хуульч болохыг хүсдэг.hvvhed1212. Indira, 7 настай. Тэр Непалnийн Катмандуд амьдардаг. Тэр нэгэн ядуу тосгонд амьдардаг бөгөөд сургууль руугаа 30 минут алхдаг аж. Ирээдүйд алдартай бүжигчин болохыг хүсдэг гэнэ.hvvhed1313. Ahkôhxet, 8 настай. Тэр Бразилийн Амазон мөрний ойролцоо амьдардаг. Ahkôhxet нь Крахо гэдэг овгийн гишүүн бөгөөд энэ овог нь 1900 гишүүнтэй аж. Тэрээр уг овгийн хүмүүс ан хийж амьдардаг. Тэдний цээжин дээрхи улаан зураас нь уг овгийн тэмдэг гэнэ.hvvhed1414. Alex, 9 настай. Тэр Бразилийн Рио-де-Жанейрод амьдардаг. Тэр сургуульд явдаггүй харин хотын гудамжаар явж хулгай хийдэг. Өөрөөр хэлбэл тэр хулгайч. Тэр гудамжинд амьдардаг бөгөөд хаягдал буйдан дээр унтдаг гэнэ.hvvhed1515. Thais, 11 настай. Тэр Бразилийн Рио-де-Жанейрод амьдардаг. Борчуулын хороололд байдаг бөгөөд эгчтэйгээ хамт нэг өрөөнд унтдаг аж. Тэр ирээдүйд загвар өмсөгч болохыг хүсдэг гэнэ.hvvhed1616. Dong, 9 настай. Тэр Хятадын Баруун Өмнөд хэсгийн Юньнань хотод эцэг, эх болон эгч, өвөө нартайгаа амьдардаг. Тэд бүгд нэг өрөөнд байдаг аж. Тэднийх будаа болон сахарын нишинг тарьдаг. Тэр ирээдүйд цагдаа болохыг хүсдэг гэнэ.hvvhed1717. Jasmine, 4 настай. Тэр Америкийн Кентискид амьдардаг. Түүний өрөө нь тууз болон титмээр дүүрсэн байдаг. Учир нь тэр долоо хоног бүрийн сүүлээр загварын тэмцээнд ордог бөгөөд ихэнхдээ түрүүлдэг байна. Тэр 100 удаа түрүүлсэн. Ирээдүйд рок од болохыг хүсдэг.hvvhed1818. Ромын хүү, 4 настай. Түүнийг Ромын хүү гэж дууддаг бөгөөд учир нь түүнд өөрийн гэсэн жинхэнэ нэр байдаггүй гэнэ.Тэр гадаа матрасс дээр унтдаг аж. Түүний эцэг, эх нь замын гэрэлтүүлэг цэвэрлэдэг. Тэднийх ам бүл олуулаа ч нэгэн ч сургуульд явдаггүй гэнэ. hvvhed1919. Justin, 9 настай. Тэр New Jersey-д гэр бүлтэйгээ хамт дөрвөн унтлагын өрөөтэй том байшинд амьдардаг. Түүний өрөө Америкийн хөл бөмбөгийн хэрэгслүүдээр дүүрэн байдаг. Тэр хөлбөмбөг, сагсанбөмбөг тоглох дуртай. Ирээдүйд хотын дарга болохыг хүсдэг. Харин одоо тэр мэргэжлийн покерчин болохоор бэлтгэж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих