Засгийн газар уу? хятадууд уу?

Нэр бүхий засгийн газрын гишүүн “Та нар бидэнд бодлого заахгүй шүү” гэж дарамталсан байгаа юм. Тэгэхээр хятадууд Туул голыг бохирдуулаад байна уу, засгийн газар бодлогоор бохирдуулаад байна уу?
  Засгийн газар уу? хятадууд уу?

В.Хурцгэрэл

Хан-Уул дүүрэгт байрлах арьс шир боловсруулах үйлдвэрийн эзэд бүгд хятад хүмүүс болсон байна. Учир нь монголчууд арьс шир боловсруулаад урагш гаргаж зарах болохоор хэлцээд хятадууд авдаггүй. Хуйвалдсан хятадууд монголын арьс ширийг хямд аваад өөрийн нутагт хорт химийн бодис хаяхгүйн тулд хамгийн  халтай дамжлагыг монголд гүйцэтгээд угаасан арьс ширээ авч гарч байна. Үйлдвэрээс гарсан химийн хортой бохир цэвэрлэх байгууламжинд орж цэвэрлэгдэх битгий хэл  цэвэрлэх үүрэгтэй бактерийг устгаж Туул гол руу шууд орж байна.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын бохир усыг дор хаяж 85 хувь цэвэрлээд Туул гол руу оруулах зорилготой цэвэрлэх байгууламж дөнгөж 70 хувь хүрэхтэй үгүйтэй “цэвэрлэсэн” болоод бохир, хортой чигээр нь гол руу урсгаж байгаа талаар мэргэжлийн хүмүүс халаглан ярьж байна. Ус сувгийн газрын хяналтын инженер ажилтнуудыг арьс ширний үйлдвэр лүү орох гэхээр хятад эзэд хашаандаа ч оруулахгүй том нохой сул тавьчихаад бахаа хангаж байдаг мэдээ байна.

Байдал ийм байгааг арьс шир боловсруулагчдын холбооныхон, мэргэжилтнүүд сайд дарга нарт хэлж энэ хятадуудыг хөөж гаргаад өгөөч, болиулаад өгөөч, Туул гол бохирдож дууслаа гэж засгийн газрын хуралдаанд олон удаа санал гаргасан боловч нэр бүхий засгийн газрын гишүүн “ Та нар бидэнд бодлого заахгүй шүү” гэж дарамталсан байгаа юм. Тэгэхээр хятадууд Туул голыг бохирдуулаад байна уу, засгийн газар “бодлогоор” бохирдуулаад байна уу?

/Бодлого/


URL:

Сэтгэгдэл бичих