Баян-Уул сумын түймрийн хохирлын дүн гарчээ /НҮД ХАЛЬТРАМ АЙМШИГТ ФОТО/

Өнгөрсөн ням гарагт Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг Бооны өвөр гэдэг газар өвөлжиж байсан Хэрлэн сумын харьяат Г.Ганболдын хогон дээр асгасан үнс нурамнаас түймэр гарч их хэмжээний хохирол учирсан билээ. Түймэр дөрвөн сумын нутгийг хамран ассан бөгөөд зарим сумдын хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар тодорхой болоод байна.

Баян-Уул сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр, түймрийн улмаас тус суманд 2363119,8 мянган төгрөгийн хохирол учирчээ. Тухайлбал ойн талбай 257 га, бэлчээр 39043 га нэрвэгдэж 14 айлын 153 адуу, 28 тэмээ, 129 үхэр, 120 ямаа, 296 хонь, 850 бухал, 9 хашаа, 1 байшин, 1 эсгий гэр, 1 мотоцикл 9609,3 мянган төгрөгийн бусад эд зүйл шатсан байна. Үүнээс гадна түймэр унтраах дайчилгаагаар 108 хүн, 21 машин, 25 мотоцикл ажиллаж шууд зардал 1160,5 мянган төгрөг болжээ.

Тус сумын 2-р багийн дарга С.Цэрэнбадралаар ахлуулсан ажлын хэсэг шатсан малын сэг зэм устгаж, ариутгах ажлыг хийж гүйцэтгээд байна. Түймрийн дараахь энэхүү ажиллагаанд гамшгаас хамгаалах сангаас 384800 төгрөг зарцуулжээ.

Мэдээлэл бэлтгэсэн БОХУБ Ц.Оюунчимэг

www.choibalsan.mn


URL:

Сэтгэгдэл бичих