Б.ЧОЙЖИЛСVРЭН: Xэн нэгний лоббигоор xуулийн тєсєл санаачилдаг ХVН БИ БИШ
Парламентаар хоёр жилийн тэртээ баталсан урт нэртэй хуульд єєрчлєлт оруулахаар бэлтгэж байна. Уг асуудлаас болж єєрчилнє, vгvй гэсэн хоёр хэсэгт хууль тогтоогчид хуваагдан, маргалдах болов. Нэг нь байгаль экологид анхаарал тавьж, нєгєє хэсэг нь эсрэг ажиллаж байгаа мэтээр Б.Бат-Эрдэнэ тэргvvтэй гишvvд тайлбарлаж байгаа. Дээрх асуудлын талаар хуульд єєрчлєлт оруулахаар тєсєл санаачилсан гишvvн Б.Чойжилсvрэнтэй ярилцлаа.
-Урт нэртэй хуульд єєрчлєлт оруулах гэж байгааг эсэргvvцэж таван гишvvн хэвлэлийн хурал хийх vеэрээ тєсєл санаачлагчид Д.Зоригт сайдын лобби орсон гэж хэлсэн. Ийм зvйл болсон хэрэг vv?
-Vгvй. Хvмvvс vзэл бодлоо илэрхийлэх, юу гэж ярих нь нээлттэй. Энэ бол хувь хvний л эрх шvv дээ. Одоогоор энэ талаар сонсоогvй л байна. Би л хувьдаа ямар нэгэн лоббид автаагvй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Зєвхєн улсынхаа эдийн засаг, тойргийнхоо эрх ашгийг л бодож байна. ийм хууль санаачилснаар байгаль орчноо хайрладаггvй хvн болчихгvй. Хvн бvхэн эко системийн талаар санаа зовж суугаа. Ганцхан байгальтайгаа зєв зохистой л харьцах хэрэгтэй. Мєн нєхєн сэргээх ажлаа гvйцэт хийх нь чухал. Дахин хэлэхэд хэн нэгний лоббигоор хуулийн тєсєл санаачилдаг хvн би биш.
-Чухам ямар шалтгаанаар єєрчлєлт оруулахаар шийдсэн талаар?
-Хоёр жилийн ємнє батлагдсан хуулийг хэрэгжvvлэхэд маш их бэрхшээлтэй тулгарч байгаа. Гадаадын хєрєнгє оруулалтыг буцаан олгох, компаниудад нєхєн олговор єгєхєд таван их наяд тєгрєг хэрэгтэй болох нь. Ийм хэмжээний хєрєнгийг хаанаас гаргаж єгєх нь тодорхойгvй. Єнєєдєр гадаадын хєрєнгє оруулалт авч, томоохон бvтээн байгуулалтын ажил хийнэ гэж яриад байгаа шvv дээ. Гэтэл бизнесийн тогтвортой орчноо хадгалж чадахгvй байхад хэн мєнгє єгєх юм бэ. Ерєнхийдєє гадаадынханд бизнесийн таатай орчинтой гэж итгvvлэх, эрх зvйн орчноо тогтвортой байлгах л шаардлагатай. Мєн Vндсэн хуульд хувийн ємчийг хамгаалахаар заачихсан байгаа. Vvнээс гадна сонгогдсон тойргийн маань асуудал хєндєгдєх юм. Тойргийнхоо эрх ашгийг бодож энэ хуулийн тєслийг санаачлахад гар бие оролцсон.
-Тодруулбал?
-Манай тойргийн хувьд газрын доорхи баялаг нь бага судлагдсан. Уул уурхай хєгжєєгvй, тvшиц газар ховор учир иргэд аж амьдралаа бодон тєв рvv нvvх нь их байна. 2008 оны сонгуулийн vед 81 мянга гаруй байсан бол єнєєдєр 75 орчим болон буурч. Энэ нь, ажлын байр байхгvй, зєвхєн тєрийн татаасаар амьдарч буйтай холбоотой. Хэрэв иргэд ажилтай орлоготой бол тєв рvv нvvгээд байх шаардлагагvй болно.
-Гэхдээ гол ус ширгэж, байгаль орчноо сvйтгээд байгаа шvv дээ?
-Бидний єргєн барьсан тєслийг байгаль орчинд ээлгvй гэж яриад байгаа. Уг нь, баталсан хуулийг тэр чигээр нь хvчингvй болгох гээд байгаа хэрэг биш юм. Хvчин тєгєлдєр хуулиа мєрдєх юм бол олон асуудал vvснэ. Жишээ нь, говьд ганц заг ургачихсан бол тухайн газарт олборлолт, хайгуул хийлгэхгvй гэсэн vг. Тэгэхээр хайгуул хийх, олборлолт явуулах газар олдохоо байна. Бид “Эрдэнэт”-ийг 30 жил ашиглалаа. Муу нь юу байгаа юм бэ. Ганцхан хариуцлагатай уул уурхайг хєгжvvлэх л хэрэгтэй. Энэ талаар хуульчилж єгєхгvй байж болохгvй гэж бvх зvйлд хориг тавьж байх нь буруу юм болов уу гэсэн бодолтой байна. Стандартаа єндєр болгочихвол хууль санаачлан батлуулж механик арга хэрэглэн хаах шаардлага гарахгvй. Бас нэг зvйл тайлбарлах хэрэгтэй юм шиг санагдлаа. Санаачилсан хууль маань багахан хэмжээний алт авахын тулд уул усаа бохирдуулна гэсэн vг биш шvv. Засгийн газрын бодлогын хvрээнд хэдий хэмжээний нєєцтэй орд ашиглах вэ гэдэг дээр хязгаарлалт тавьж, бvс нутагт нарийвчилсан судалгаа явуулсны vндсэн дээр зєвшєєрєл єгєх юм. Ер нь, урьдынх шиг задгай байхгvй юм.
-Засгийн газар хууль хэрэгжvvлэхгvй байна гэсэн шvvмжлэл гарсан?
-Гол мєрний урсац бvрэлдэх эх, усны сан бvхий газрын хамгаалалтын бvс, ойн сан бvхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсанаас хойш нэлээд олон ажил хийж тодорхой хэмжээнд хэрэгжсэн. Тухайлбал, алтны шороон ордын 254 лицензийг хvчингvй болгож, ойн болон усны сан бvхий газрын хилийн заагаа тогтоолоо. Энэ бvхэнд багагvй хєрєнгє мєнгє зарцуулсан. Цаашид хуулиа хэрэгжvvлэх юм бол тєсвєєсєє давсан хєрєнгє шаардагдах болно. Энэ хєрєнгєє хаанаас олох юм бэ. Дахиад бонд гаргах юм уу. Нэгэнт ашиглаад эхэлсэн vндсэн ордуудыг хаах шаардлага байхгvй. Ганцхан нєхєн сэргээх ажил, ногоон байгууламжийн асуудалд анхаарах хэрэгтэй байна.
-Нэлээд олон гишvvн хуулийн тєслийг буруу гэж vзээд байна. Тэгэхээр дэмжлэг авч чадах болов уу?
-Гишvvд єєрсдийн санаа бодлоо чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэх байх. Дэмжих эсэх нь тэдний хэрэг. Хамаа алга, ямар ч гэсэн тєслєє хэлэлцvvлнэ. Цааш хэлэлцvvлж, єєрчлєлт оруулах нь санал хураалтаас л шалтгаална. Олонхи л шийдэх хэрэг. Ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгvй юм.
-Ажлын байрны асуудал ч хєндєгдєж байгаа шvv дээ. Уурхайнууд хаагдах юм бол хэчнээн хvн ажилгvйчvvдийн эгнээнд шилжих вэ?
-Энэ салбарт 40, 50 мянган хvн ажилладаг гэсэн судалгаа байдаг. Хуулиа хэрэгжvvлнэ гээд зvтгэвэл тэр хvмvvс ажилгvй болж, амьжиргаагаа залгуулж чадахаа болино. Банкууд ч дампуурах магадлалтай. Учир нь, компаниуд зээл авч, техник хэрэгсэл, хєрєнгє оруулалт хийсэн байгаа. Олборлолт явуулахыг хориглочихоор зээлээ тєлж чадахгvйд хvрнэ. Vvнээс нь болж банк алдагдалд орох байх.
-Хууль гарснаар эдийн засгийн тал дээр ямар нэг сєрєг зvйл vvссэн гэж vздэг?
-Мэдээж таатай зvйл болоогvй нь ойлгомжтой. Адаглаад л Засгийн газрын мєрийн хєтєлбєрийг санхvvжvvлэх хєрєнгє дутах болно. Сонгуулийн дараа мєрийн хєтєлбєрийг нь батлахдаа тухайн vеийн тооцоогоор 33 их наяд тєгрєг байхаар тусгасан. Жилийн тєсєв маань 3.5 их наяд гэж vзвэл дєрвєн жилд 14 их наяд тєгрєг болох юм. Бусдыг нь бvрдvvлэх эх vvсвэрvvдээ хаахаар юу болох нь тодорхой. Магадгvй Засгийн газар мєрийн хєтєлбєрєє хэрэгжvvлж чадаагvй гээд чичилж гарах биз.
URL: