Хүн төрлөхтний үхлийн ангууч
Манай хүн амын 46 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-ныг тамхигүй өдөр болгон зарласан. Манай орон энэ конвенцид 2004 онд элссэн юм. Дэлхий дээр нэг тэрбум тамхичин байгаагаас 20 хувийг нь эмэгтэйчүүд эзэддэг ажээ. Хамгийн аюултай нь эмэгтэйчүүдийн тамхинд орох үзэгдэл сүүлийн жилүүдэд ихэсчээ. Харин манай улсын хувьд 2006 онд иргэдийн дунд судалгаа явуулахад нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэсэн тоо гарсан бол энэ оны байдлаар 46 хувь болтлоо өссөн нь энэ мансууруулагч эд хэр хурдацтай тархаж буйг харуулж байна. Улсын хэмжээнд тамхичдын 26 хувь нь эрэгтэй, зургаан хувь нь эмэгтэй байх жишээтэй. Хүн төрөлхтөн бид элдэв айдас дунд амьдардаг ч өөртөө хамгийн ойр байдаг айдсаа мэддэггүй байна. Энэ бол та бидний гарт баригдаж нүдэнд үзэгдэх тамхи юм. Хүмүүс бид үхэхээс айдаг хэрнээ хамгийн их үхэл рүү түлхэжбайгаа тамхийг анзаарахгүй байгаа нь туйлын харамсалтай. Тамхидалт нь газар сайгүй тархаж дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тамхинаас болж жилд таваас зургаан сая хүн нас бардаг гэсэн судалгаа гарчээ.
Тамхи татсанаар эргэн тойрны орчин болоод гэр бүлийнхнийгээ хамгийн их хордуулдаг нь бодит үнэн юм. Сүүлийн жилүүдэд дам тамхидалт ихэсч огт сордоггүй мөртлөө тамхинаас болж хорт хавдар тусах тохиолдол олон болсон хэмээн эмнэлгийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тэгвэл та биднийг хамгийн ихээр хордуулдаг тамхи гэж юу вэ. Түүнд хүний биед ашигтай элемент бий юу гэвэл үгүй. Яагаад, юуны тулд та эрүүл биеэ золиослон байж өөртөө аймшигт хор, аюулт өвчин, бас үхэл худалдаж авна вэ.
Анх 1800 онд Америк тивийг нээсэн алдарт аялагч К.Колумб тамхийг нээжээ. Тэрээр дэлхий ертөнцөд гайхамшигтай үйл бүтээсэн ч хүн төрөлхтөнд нэгэнхор нээж өгсөн хүн юм. Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис байдгаас 43 нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг гэдэг. Эдгээр нь хүний биеийн эсийг хувирган өөрчлөх чадалтай аж.
Нэг ширхэг тамхи 15-20 миллиграм никотин агуулдаг ба татахад 1-2 миллиграм никотиноор амьсгалдаг байна. 50-60 миллиграм никотин таныг үхэлд хүргэнэ. Угаарын хий нь цусны улаан эсийн хүчилтөрөгч тээвэрлэх чадварыг бууруулдаг байна. Тамхины бохь бие махбодийг цочроож хорт хавдар үүсгэдэг гол шалтгаан болдог. 600 гаруй мансууруулах бодис, аммони, цианит зэрэг бодисууд агуулагддаг гэдэг. Тамхи татсанаар уушигны хорт хавдар , хоолойны , амны, давсагны хорт хавдар тусдагаас гадна зүрх судасны өвчин, архаг бронхит болон ходоодны шархлаа үүсгэдэг аж. Судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн 40 хувь нь тэтгэвэрт гарахаасаа өмнө зурх, уушгины өвчин, хорт хавдраар өвчлөн нас эцэслэдэг болохыг тогтоожээ. Тамхинаас үүссэн хорт хавдрын шинж тэмдэг нь мөгөөрсөн хоолой, уушиг зэрэг тамхины утаанд шууд өртөж буй эд эрхтнүүдэд хамгийн тод илрэх бөгөөд тэдгээрээр дамжин бусдад нь тархдаг байна.
Эрдэмтэд тамхи эхийн удмын санд хучтэй нөлөө үзүүлдэгийг баталжээ. Жирэмсэн үед тамхи татвал бага жинтэй хҮҮХЭД төрөхөөс эхлэн үр зулбах, гаж хүүхэдтөрөх хүңдрэл гардаг байна. Тамхичид өөрийгөө болон өрөөлийг хордуулж буйгаа өөрсдөө ч мэддэггүй. Тамхи татаж байгаа хүний хажууд амьсгалж байгаа хүмүүс бронхит, чихний өвчин, астма зэрэг өвчинд нэрвэгдэх нь тамхи татдаггуй гэр бүлд байгаа хүмүүсээс хоёр дахин өндәр эрсдэлтэй байдаг. Ихэнх тамхичид тамхинаас болж нас бардаггүй гэж боддог. Тэд тэртээ тэргүй насны эцэс болоод нас барж байна гэдэгт итгэдэг нь тамхины мэдлэг хомс болох нь нууц бишээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад 1726 тамхи худалдаалдаг аж ахуйн нэгж байна. Гар дээрээс ширхэглэн худалдаалахыг хориглодог атал хууль сахихгүй ширхэгийн тамхи худалдсаар л байна. Энэ нь өсвөр насны хүүхдүүд болон эмэгтэйчүүдийг тамхинд татан оруулахад хамгийн төхөм болдог аж. Тамхи хэмээх энэхүү аюулаас хол байснаар та өөрийгөө хамгаалж чадна. Эцэст нь хэлэхэд урт наслаж удаан жаргахыг хүн бүхэн л хүсдэг. Тэгвэл тамхи татаж өөрсдийгөө харанхуй ангал руу түлхэхгүй байхыг хүсч байна.
Б.РЭНЦЭНХАҢД
URL: