Байлдааны зориулалт бүхий сум зарсаар байна

сумОлон улсын “Нарантуул” худалдааны төвд иргэд гар дээрээс  байлдааны зориулалт бүхий галт зэвсгийн сумыг зарж борлуулж байсныг Нийслэлийн Цагдаагийн Газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлэн шалгаж байна.

Галт зэвсгийн хуулиар байлгааны зориулалт бүхий галт зэвсэг, сумыг гар дээрээс худалдан борлуулахыг хориглодог. Гэвч иргэд зарж борлуулсаар байгаа аж. Иргэдийн энэхүү гэмт үйлдлийг таслан зогсоохоор цагдаагийн газраас маш нарийн зохион байгуулалттайгаар хяналт шалгалт хийж байга гэнэ.

Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ төрлийн наймааг ах дүү хамаатан садангаараа нийлж үйлдэж байгаа хэмээн онцоллоо.

 

 

Чой


URL:

Сэтгэгдэл бичих