Бие даагчид маань ямар учраас бодлоосоо буцав?
Өнгөрч буй долоо хоног парламентын тогоонд нилээдгүй хурцхан үйл явдлууд болж өнгөрсөн гэж хэлж болохоор байлаа. Тэдний хувьд ерөнхийлөгчийн өргөн барьсан “Давхар дээлээ тайлах” хуулийн төслийн хүрээнд гишүүд өөр өөрийн байр сууринаас нилнндгүй хэл ам дагуулан өнгөрсөн гэж хэлж болохоор байсан төдийгүй олон нийтийн хувьд юу болохыг харж хүлээсэн долоо хоног болон өнгөрсөн гэж хэлж болно.
Долоо хоногийн эхний өдөр буюу даваа гарагт УИХ-д бие дааж гарч ирсэн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн тэдний үзэж байснаар давхар дээлийг тайлах нь зөв хэрвээ үндсэн хуулийг зөрчих бол үндсэн хуулинд ч хүрч болох тухай ярьж байсан бол долоо хоногийн сүүлээр Үндсэн хуулийн заалтыг зөрчихгүйн тулд гурваас дөрвөн гишүүн нь давхар дээлтэйгээ үлдэж болно хэмээн өөрчлөгдсөн байх юм.
Ингэхээр УИХ-д болон засгийн газарт суудалтай давхар дээлтүүд маань шодох асуудал үүсч дахин хэл ам үүсэх асаадал гарч ирж магадгүй байна. Энэхүү мэдэгдэж байгаа нь тэдэнд өөрсдөд нь ашигтай байв уу? эсвэл эрх баригчдын аяыг дагав уу? хэмээн хардах нэгэн байгаа аж. Ямартаа ч манай бие даагч гишүүд маань өөрсдийн бодлоосоо эргэж буцаж байгаа нь өөрсдийн гэсэн үзэл бодолгүй ихэмээн нийгэмд шүүмжлэл дагуулж мэдэхээр байна.
Чой /bolod.mn/
URL: