Кран унаж хүний амь нас эрсдэх дөхлөө

Өчигдөр орой  Замын цагдаагийн газрын ойролцоо орших S-Outlet дэлгүүрийн гаднах замд барилгын кран уналаа. Энэ зам нь Буян компаниас урагшаа нарны зам руу ордог туслах зам юм. Азаар машин, хүн доор нь явж байгаагүй бөгөөд кран зам тэгнэн унасан байна.Одоо газар дээр нь цагдаагийнхан болон Мэргэжлийн хяналтын газрынхан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн дүгнэлт маргааш гарах юм байна. Урьдчилсан байдлаар краныг буруу байрлуулснаас болж унасан гэж Мэргэжлийн хяналтынхан хэлж буй юм.

URL:

Сэтгэгдэл бичих