Путин Хятадад хийх айлчлалаа хүсэн хүлээж байна

d05338989fdcd618bigОросын Ерөнхийлөгч Владимир Путин, энэ оны 5-р сард Хятадад төрийн айлчлал хийх бөгөөд Азид итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлгөөний Шанхайн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоно гэж 17-нд хэллээ.

Путин мөн өдөр “Путинтэй шууд холбогдъё” телевизийн нэвтрүүлгийн дараа сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би Хятад найзуудтай уулзахыг хүсэж байна” гэлээ.

Путин хэлэхдээ, өнөө Орос Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр төвшинд хүрсэн. Хоёр тал эдийн засаг, худалдаа, техник технологи, аюулгүй байдал болон олон улсын харилцаа зэрэг хамтын ажиллагаа баялаг ололт амжилтад хүрсэн. Орос Хятад хоёр орны иргэдийн харилцаа, ялангуяа залуучуудын харилцааг эрчимжүүлэх нь маш их ач холбогдолтой. Өнөө хоёр тал хүмүүнлэгийн солилцоог урагшлуулах талаарх холбогдох төслийг боловсруулсан гэжээ.

Путин мөн хэлэхдээ, Орос Хятадын харилцаа бол дэлхийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйлийн нэг юм. Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой бөгөөд НАТО Афганистанаас цэргээ татах нөхцөл байдалд энэхүү асуудлын ач холбогдол улам тодорч байна гэлээ.

\Навч орчуулав\ CHINA RADIO


URL:

Сэтгэгдэл бичих