Хамгийн хачирхалтай ажил мэргэжлүүд…

Хөгжил гээч хүн төрөлхтний хэзээ ч үл дуусах бүтээгдэхүүн юм. Түүнийг дагаад янз бүрийн ажил мэргэжлүүд бий болох нь хэвийн үзэгдэл болжээ. Гэвч хөгжил дэвшлийн улбаанд мартагдаж байгаа мэргэжил ч байх. Энэ удаад олон нийтийн дунд хачирхалтай санагдах зарим ажил мэргэжлийн тухай өгүүлэх болно.

Бөөлжис цуглуулагч: Хэн бүхний очиж амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар бол соёл амралт, хөгжөөнт тоглоомын төвүүд билээ. Тэнд очсон хүмүүс агаараар дүүлэн эрх чөлөө, эрч хүчийг мэдрүүлэх галзуу хулганаар наадах үеэр зарим нэг нь тоглоомноос буусныхаа дараа огиж, бөөлжих явдал түгээмэл байдаг. Тэгвэл зарим нэг улс орны иймэрхүү хүрээлэнд тэвчээргүй наадагчдын “гээсэн” бөөлжисийг цэвэрлэх ажлын байр байдаг бөгөөд тэр албанд ажиллагсад ажил паркийн бөөлжис цуглуулах ажлыг гүйцэтгэдэг гэнэ.

 

Дэгдээхэйний хүйс тогтоогч: Та өөрийгөө аль нэгэн шувуу үржүүлгийн газарт бүтэн өдрийн турш шувууны эр, эмийг тодорхойлоод зогсож байгаагаар төсөөл дөө. Танд энэ үйлдэл хэцүү, бас ч  залхмаар санагдана. Тэгвэл ийм  л ажил гүйцэтгэх үүрэгтэй хүмүүс бас байдаг аж. Тэднийг ажилд шалгаруулж авахдаа зарим шалгуурыг үндэслэдэг гэнэ. Тухайлбал, хүйс тоогч нь зөөлөн гартай, хурц хараатай байх ба хамгийн чухал нь өдөржингөө шалгасан дэгдээхэйнүүдийнхээ эр, эм хүйсийг шалгаж зогссоноо мартаж чаддаг байх хэрэгтэй. Тэд дэгдээхэйний хүйсийг тогтоож, ямар хүйсийн дэгдээхэй нь хүнсэнд хэрэглэгдэх, ямар нь цаашид хээлтүүлэгт орох боломжтойг тодорхойлох чухал албыг хашдаг гэнэ шүү.

 

Суга үнэрлэгч: Бохир заваан, хулмас үнэртсэн бусдын суга үнэрлээд зогсох хүн олдох уу. Үгүй мэтээр танд төсөөлөгдөх нь лавтай. Суганы булчирхай цочсоноос үүдэн хүний суга эвгүй үнэртэй болж энэ нь хувцас хэрэглэлээр дамжин нэгнээс нөгөөд халдварладаг. Үүнтэй уялдан хулмасны үнэрийг дарж хөлрүүлэхгүй зориулалттай үнэр дарагч ихээр үйлдвэрлэх болсон. Энэхүү үнэр дарагч үүрэг бүтээгдэхүүний чанарыг шалгах нэн хариуцлагатай үүрэг бүхий суга үнэрлэгчийн ажил байдаг гэнэ.
Амьтан хангагч: Амьтны үрийн шингэн нь шинжлэх ухааны салбарын нэн эрэлттэй түүхий эд юм. Жишээлбэл, гахай, бух, хулгана, зурамнаас эхлээд тоочоод дуусашгүй. Тэдний үрийн шингэнийг гаргаж авахад мөн л хүний хүчин оролцоо чухал гэнэ. Тэд бол “амьтан хангагч” хэмээх албаныхан аж. Энэ чиглэлээр ажиллагсад их ховор бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагуудад эрэлт хэрэгцээ өндөртэй аж. Амьтдыг хангаж, эрдэм шинжилгээний лаборатори, фермд өгөх энэхүү хачирхалтай ажлыг гүйцэтгэгчдийн олонх нь бух хангаж байгаад гэмтэж эмнэлэгт хүргэгддэг гэнэ шүү.

URL:

Сэтгэгдэл бичих