АН-ЫН ДӨРӨВ МАН-Д ГАВЬЯА БАЙГУУЛЛАА

14-Н.Алтанхуягийн засгийп газрын оршин тогтнохуйи дархлаа эмзэгшив-

Энэ хаврын улс төрийн синдромыг өдөөж, иргэдийн улс төржих идэвхийг илт сэтрээсэн “Давхар дээл”-ийн асуудлыг өчигдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж үндсэндээ товчийг нь тайлчих шиг боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж их ч дуншлаа. Намрын чуулганаас хаврын чуулганд “харайлгаж” хугацаа унжиж, бас хэдэн ч удаа завсарлага авч үзэв. Одоо эр хүний 13 мэхийн эцсийн хувилбар болгож Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлттэй холбож хойш тавих тухай санаа цухалзаж мэдэх юм: Учир нь суурь хуулийн заалтыг өөрчлөөгүй байж Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь төгс төгөлдөр бус гэсэн мессеж нэлээд түлхүү явж байх шиг. Дургүйд хүчгүй гэж яая гэхэв. Харин өчигдөр үндсэн чиглэлийн сайд нарыг дотроосоо томилох ёстой гэсэн саналыг гаргаж “УИХ-ын гишүүд Засгийн газрьш гишүүнээр ажиллаж болно”гэсэн заалттай нийцүүлэх тухай ярягдсан. Энэ асуудлаар санал хураахад оролцсон 70 гишүүний 45 нь дэмжив. Ингэхээр Сангийн сайдаас гадна Батлан хамгаалах, Хууль зүй, Гадаад харилцааны сайдуудыг УИХ дотроосоо томилох магадлал бий болж байна гэсэн үг.

Хэрүүл тэмцэлд хүртэл хурцадсан асуудлын гол нь Засгийн газрын гшнүүдийн хөдөрсөн “давхар дээл”-ийг тайлах, тайлахгүйдээ биш хэрэгжүүлж эхлэх хугацаандаа байгаа юм. АН-ынхны голыг горойлгож байгаа нь чухамдаа энэ цаг хугацааны үйлчлэл. Түүнээс биш Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэн ч үгүйегээгүй, улс төр, эрх мэдлийн хуваарилалтад энэ хууль чухлаас чухал гэдэг дээр намын бүлгүүд санал нэгдэж байгаа гэсэн. Эдүгээ хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна.

Ерөнхийлөгч энэ хуулийн хэрэгжих хугацааг уг нь 2016 оны долдугаар сарын 1-нээс хэмээи товлосон. Харин үүнийг сөрөг хүчнийхэн өлгөж аваад нэгэнт хууль баталж байгаа бол хоёр жилийн дараа хэрэгжүүлнэ хэмээн хүлээж тэр хооронд хууль зөрчсөн хэвээрээ байж таарахгүй хэмээн зүтгэж, улмаар энэ сэдвээр олон түмний дэмжлэгийг авахаар жагсаал цуглаан ч зохино байгуулаад амжсан билээ.

Хуулийн хэрэгжих хугацааг наашлуулснаар улс төрд гүйдэл суудалтай нэг хэсгийнх нь хувьд үүнийг Н.Алтанхуягийн Засгийн газрыг хавсарч тонгорох боломж гэж харж буй юм. Тэр ч ёеоор үйл хөдлөл бөмбөрч байх шиг байна. Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй 2014 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хуулийг хэрэгжүүлэх асуудлаар өчигдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураахад чуулгандсуусан 69 гишүүний 35 нь дэмжсэн.

Хэдийгээр асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа ч энэ нь Н.Алтанхуягийн Засгийн газрьш оршин тогтнохуйн дархлаагтун эмзэг болгож орхив. Гэхдээ ердөө ганцхан саналын зөрүүгээр шүү. Нэгдсэн хуралдаанд санал өгсөн байдлаас харвал МАН-ын бүлгийн гишүүд дээр нэмэгдээд Х.Баттулга, Л.Цог, Д.Батцогт, Р.Бурмаа, О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Ганбаатар, М.Зоригт, Ц.Оюунбаатар нар хуулийг энэ долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зөв хэмээн саналаа өгчээ. Энэ есөөс Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нар АН-ынхан. Хэдийгээр тэд энэ намын нэр нүүрээр ард түмний төлөөлөл болон УИХ-д орж ирсэн ч “хүний хүн хүрэн бөөртэй” гэдгийг намынхандаа эргээд нэг сануулчих шиг боллоо. Ингэж хэлэх шалтгаан гэвэл Х.Баттулга уг гарвалаараа “Эрэл”-ийн намаас гүйж ирсэн хүлэг бол М.Зоригтын хувьд Иргэний зоригийн хүн. Ж.Батзандан тэртэй тэргүй тодорхой, Иргэний хөдөлгөөн намаас амь наана там цаана “дайжиж”   ирсэн  гэдгийг хэн бүхэн мэднэ.

Харин хатагтай Р.Бурмаагийн хувьд “Сонгогчдын боловсрол төв” гэх төслийн имижтэй байснаас АН-ын гэхээр тодорхой хаяггүй явсан нэгэн. Нэг иймэрхүү л юм болоод өнгөрөв бололтой. Гэхдээ энэ санал хураалт олон зүйлийг хөшигний наана гаргаж ирэх шиг боллоо.

АН-ын дарга Н.Алтанхуяг тэр дээр толгой гэдгэр, харц дээгүүр харагдах хэдий ч дотоод зөрчлөө шийдэж чадаагүй, намынхаа фракцуудын ая эвийг олж чадахгүй байгаа нь үүгээр илэрч байна. Тус намын фракциудын “эрх чөлөө” задгайрсан, жолоо цулбуураа аваад зуларсныг энэ мэтээс анзаарахад хэцуү биш.

“Давхар дээл”-ийн хуулиар дотроо нэгдэж нийлж чадахгүй байсан АН-ынхан намрын чуулганы төгсгөлд завсарлага авч улмаар энэ нь хууль ёсных нь “амралттай” нийлээд бүхэл бүтэн 65 хоног үргэлжилсэн ч Н.Алтанхуяг дарга эмхэлж цэгцэлж дийлээгүй. Өчигдөр өглөө АН-ын бүлэг яг энэ асуудлаар хаалттай хуралдсан ч хурал нь хэрүүл болж дууссан. Гэхдээ ганц гавьяа нь АН дотроо байсан “элсний” 14-ийг арваар цөөрүүлж дөрвөн эсэргүүг л дарж хүчрэлгүй чуулганд орж ирсэн юм билээ. Тэр дөрвийгөө дийлдэггүй юм гэхэд Ж.Бакей, Д.Бат-Эрдэнэ хоёрыгоо чихдэж авчраад гар өргүулсэн бол МАН-д ганц саналаар ялагдахгүй байсан ч байж магадгүй. Тиймээс ХБаттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан дөрвөөс гадна Ж.Бакей, Д.Бат-Эрдэнэ нар МАН-д том гавьяа байгуулав.

Цаашид үйл явдал хэрхэн өрнөх вэ, хууль өнөөгийн өнгөөр батлагдвал хэрхэх вэ гэдэг сонирхолтой сэдэв болж байна. Учир нь НАлтанхуягийн тэргүүлсэн танхим унахад хэнтэй хамтрах вэ гэдэг том сонголтын өмнө АН очно. Яагаад гэвэл хэдийгээр тэд парламентад хамгийн олон суудалтай ч Засгийн газрыг дангаараа байгуулж хүчрэхгүй. Хүнийх нь тоо хүрэхгүй. Хуучин уламжлалаа үргэлжлүүлж “Шударга ёс”-тойгоо байна гэхэд бас л асуудалтай. Ялангуяа МАХН-ынхан хамтарч засаг барихад халгаатай хүмүүс гэдгээ нотолчихсон. Ингэхээр “Шударга ёс”-оос “гэрлэлт”-ээ цуцлахаас аргагүй болох байх. Энэ тохиолдолд драмын дараагийн үзэгдэл болж МАН-д хадаг барина. Ингэснээр Монголын улс төрд МАНАН дахин мэндэлнэ гэсэн үг. Хэрэв МАНАН дахин суунаглавал сөрөг хүч энэ тэр гэж шөргөөлцөхгүй амар байж мэдэх ч ирэх сонгуулийн үеэр гавьяа хэнд, алдаа хаана хаяглагдах нь тодорхойгүй болж “шар  тос”-оо  хуваах  гэж хөлөө жийлцэхээс эхлээд асуудал үүснэ.

Засгийн газрыг тогтвортой ажиллуулъя, энэ нь улс орны, нийт ард түмний эрх ашиг хэмээн үзвэл Ерөнхийлөгч энэ хуульд хориг тавих магадлалтай. Учир нь Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд тусгасан он сар, цаг хугацааг улс төрийн “ойрын зайн” эрх ашгийн үүднээс зориуд наашлуулж байгаа нь тэр хүнд тэгтлээ таапагдахгүй байж мэднэ.
Үүнээс илүүтэй улс төрийн тогтворгүй байдал унаж буй эдийн засгийг нэгмөсөн нэрмэж, хөрөнгө оруулагчдыг дайжуулж,  ханшийн уналтыг хараа хяналтаас гаргах аюултай гэдгийг тооцох байх.

Харин энэ асуудлаар Гүйцэтгэх засаглалын тэргүүн “УИХ-ын санал хураалт бол Засгийн газрыг огцруулна гэсэн зүйл биш. Энэ бол цаашаа хэлэлцээд л явна. Хүсч, яарч байгаа зарим хүмүүсийн хувьд Засаг огцрох үр дүн гарч байгаа юм шиг ойлгож байж магадгүй. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Цаашаа хэлэлцээд явахаар Үндсэн хуулийн асуудлыг хөндөх түвэгтэй асуудал. Энэ бол эцсийн дүн биш” хэмээнэ билээ.

Тиймээс давхар дээл дан болох нь тодорхой. Харин хэзээ вэ гэдгийг одоогоор хэлэхэд арай л эрт байна. Цаг хугацааны асуудал, Шинэчлэлийн Засгийн газрын шинэчлэгдэх багт хэн хэн байх вэ гэхчлэн улс төрийн олон шийдэл оньсого хэвээр үлдэх нь.

 

 

П.ЯДАМДОРЖ


URL:

Сэтгэгдэл бичих