“Өгөөмөр-9″ СӨХ-ны нягтлан бодогч 10 сая төгрөг завшжээ
Баянгол дүүргийн “Өгөөмөр 9″ СӨХ-ны дарга Н.Энхтуяа ажлын тамга тэмдгээ өгөлгүй зугтаажээ, Үүнтэй холбогдуулан СӨХ-ны дээд
зөвлөлийн хэвлэл мэдээллийн ажилтан Д.Цээсэдээс дараахь зүйлийг тодрууллаа.
-“Өгөөмөр 9″ СӨХ-ны даргын асуудал юу болсон бэ?
-Оршин суугчид хуралдаад хамгийн гайгүй гэсэн хүнээ сонгодог. Эдгээр хүмүүс гүйцэтгэх захирлаа сонгодог юм. Харин сүүлийн үед СӨХ-ны захирал болох сонирхолтой хүн олон болж байна. Учир СӨХ-ны даргаар ажиллахаар цалингаас гадна оршин суугчдын мөнгийг ашиглах боломж гардаг юм. Тухайлбал, Баянгол дүүргийн “Өмгөөмөр 9″ гэдэг СӨХ байгаа. Найман байртай 270 өрхтэй. Ажил нь жигдэрчихсэн сайн СӨХ байсан. Өнгөрсөн оны зургадугаар сарын 15-нд Н.Энхтуяад энэ ажлыг өгсөн байгаа юм. Энэ хүн жилийн хугацаандаа ажлаа олигтой хийсэнгүй гэж Удирдах зөвлөл хуралдаж ажлаас халах тогтоол гаргаж, ажлаа өг гэхээр өгөхгүй байгаа.
-Тогтоол шийдвэр хууль ёсны дагуу гарсан уу?
-Хуулийн журмын дагуу Удирдах зөвлөл шийдвэр гаргачихсан байхад ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй. Ажлаа өгөхгүй болохоор хороо, цагдаагийн байгууллагад хандсан. Дүүргийн цагдаагаас “Та хууль дүрмийн дагуу тогтоол шийдвэрийн дагуу ажлаа өгөх хэрэгтэй” гэхээр өгөхгүй гээд байж байна. Тухайн үед манай дээд зөвлөлөөс санхүү аж ахуйн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар нягтлан Н.Болормаа нь арав гаруй сая төгрөгийн дутагдалтай гарсан байгаа юм. Түүнийг нь шүүхэд өгчихсөн байгаа юм билээ. Шүүхийн шийдвэр гартал хүлээж байна. Мөн Удирдах зөвлөлийн хүмүүс хуйвалдаж ажлаас нь халах гэж байна гээд тамга тэмдгээ өгөхгүй байгаа. Удирдах зөвлөлийн дарга Нарантуяагаа огцуурлъя гээд гарын үсгээ зуруулж, бичиг баримт бүрдүүлчихсэн явж байна. СӨХ нягтлан бодогчоо шүүхэд өгчихсөн байгаа.
-Танайх СӨХ-нд хяналт шалгалтыг байнга хийдэг үү?
-Дээд зөвлөлөөс түвшин тогтоох үзлэг болон санхүү аж ахуйн шалгалт хийдэг юм. Санхүү аж ахуйн шалгалтыг хоёр жил тутамд нэг хийдэг юм. Зөрчил гарсан тохиолдолд анкет гардаг. Мөн шалгалтаар хангалтгүй дүн үзүүлэлт гарвал алдаа дутагдлыг нь засах зөвлөгөө өгдөг. Харин дарга нарыг халж сэлгэх эрх байдаггүй юм.
-СӨХ-ны дээд зөвлөл татан буулгах асуудал яригдаж байсан?
-Өнгөрсөн жил Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хууль бус байгууллага татан буулгана гээд мэдэгдэл хийсэн юм. Хүмүүсийн гомдол болон дэл сул яриаг үндэслэн гаргасан. Дараа нь ШӨХТГ-аас шалгалт хийснийхээ үндсэн дээр хамтарч ажиллах эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн VII их хурлаа ч хийсэн.
-СӨХ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Нэг орон сууцанд хоёроос дээш айлтай байр СӨХ байгуулна. Нэг байр нэг л СӨХ-тэй байдаг юм. Ер нь нийтийн орон сууцны байшингийн дундын эд хөрөнгөө харж хандах эзэнтэй болгох гэж СӨХ байгуулдаг. Дундын эд хөрөнгөд байшингийн дээвэр, подвал, орц, хаалга, цахилгаан шат гэх мэт зүйлүүд багтдаг. Хаалганаас дотог-шоо тухайн сууц өмчлөгчийн өмч юм. Сууц өмчлөгч хурлаа хийж, СӨХ байгуулж, хяналтын зөвлөлөө байгууламж дотоод дүрмээ батлаж төрийн бус байгууллага байгуулдаг. Үүний дагуу дүүргийн Засаг дарга гэрчилгээ олгодог юм. Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлаа сонгодог. Гүйцэтгэх захирлыг оршин суугчид болон гаднаас ч сонгож болно. Хуулиндаа зааж өгсөн байгаа.
Оршин суугчид СӨХ-ндоо хяналт тавьж, жилд нэг хурлаа хийнэ. Ирэх жилийнхээ төсөв төлөвлөгөө засвар үйлчилгээ хийх, цалин мөнгө ямар байх зэрэг бүх зардлаа тооцно. Үүнээс үндэслэж айл өрхөөс авах СӨХ-ны мөнгөнийхөө хэмжээг тогтооно. СӨХ хурал хийхээр оршин суугчид цуглахгүй байна. Хуулиндаа оршин суугчдын 50-иас доошгүй хувь нь хуралд ирж байж хурал хүчинтэй болдог юм. Гэтэл оршин суугчид СӨХ-ны утга учрыг мэдэхгүй байна. Үүнээс гадна зарим хүмүүс СӨХ-гоор бизнес хийж байна.
-СӨХ-ны асуудалд иргэд нэлээд шүүмжилтэй байдаг. Танайд хэр их гомдол ирж байна?
-Гомдол маш их ирдэг. Харин үүнийг өөрсдөө байгуулчихаад түүнийг ажиллахгүй байна гээд байдаг.
-Одоогоор нийт хичнээн СӨХ байгаа вэ?
-400-гаад СӨХ байгаа. Гишүүн биш 200-гаад СӨХ байгаа гэхэд нийт 600-гад СӨХ байна.
Н.АЛТАНЦЭЦЭГ
URL: