Дахин байгалийн чулуу хил давуулахыг завджээ

 20140418100141

Өнгөрсөн долоо хоногт байгалийн чулууулсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. Тэгвэл энэ долоо хоногт дахин ийм хэрэг давтагдсаныг Хил хамгаалах Ерөнхий газрын тагнуулынхан илрүүлжээ.

Шивээхүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат иргэн Ч, Н нар их хэмжээний үнэт чулуу гаргах гэж байсныг илрүүлжээ. Иргэдээс хууль бусаар их хэмжээний чулуу хилээр гаргаж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн байна.

Үүний дагуу хилийн тагнуулынхан өнгөрсөн 14-ний өдөр “УАЗ-452″ маркын 15- 12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн пургон машинтай хилээр гарах үед гаалийн байцаагч нартай хамтран нарийвчилсан шалгалтыг явуулсан байна.

Шалгалтаар 200 килограмм чулууг хоёр талын хана, тааз, ар талын сандал, жолоочийн талын хаалганд нуусан байсныг Хил хамгаалах Ерөнхий газрын тагнуулынхан илрүүлжгаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн энэ сарын 7-нд тус боомтоор БНХАУ-руу нэвтэрч байсан автомашины шатахууны банкинд 128 килограмм байгалийн чулуу нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдахад гаалийн улсын байцаагч нар олж илрүүлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих