Интерном нийтлэлч Баабар Ё.Отгонбаяртай хуйвалдан 200 саяын “луйвар” хийсэн талаарх нууцыг дэлгэв

13132ИНТЕРНОМ дэлгүүр төрийн хөрөнгөөр номын сангуудад ном худалдан авах үйл ажиллагаанд бүх зохиогч, орчуулагч ном бүтээгчдийг тэгш эрхтэйгээр оролцуулах ёстой гэсэн байр сууринаас шүүхэд удаа дараа гомдол гаргасаар байгаа. Бидний гомдол бол жилийн жилд хэдхэн хүний, олон тооны номыг нийтийн номын сангуудаар шахаж ашиг хонжоо олдог байсан тогтолцоог халж, бүх зохиолч, орчуулагч, ном бүтээгчдэд адилхан боломж олгогдох ёстой гэсэн агуулгатай. Ийм хэлбэрээр зөвхөн нэг жилийн дотор 3-5 тэрбум төгрөгийн номоор номын сангуудын баяжилт хийдэг гэхээр энэ нь тийм ч бага тоо биш юм. Өнөөдөр Интерном дэлгүүрт 20000 гаруй нэр төрлийн ном тогтмол зарагдаж байгаагаас 5 хувьд нь ч хүрэхгүй нэр төрлийн ном танил талын холбоогоор дамжин номын сангуудад тараагдаж байгааг бид яавч шударга үйлдэл гэж үзэж чадахгүй байна.

Төрийн өмч хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж сурсан хүмүүс шүүхэд гаргасан бидний гомдлыг эсэргүүцэж, хэвлэл мэдээллээр ч хүртэл дайрч давшлахын зэрэгцээ энэ ажлаа булзааруулахын тулд бусдыг ч уриалан дуудсаар байна. Иймд бид хэвлэл мэдээллээр бичигдсээр байгаа нэр бүхий хүмүүстэй холбоотой дараах баримтат жишээг дурдахад хүрлээ.

Мөнхийн үсэг ХХК Энэ компани нь ССАЖЯ-ны дэд сайд М. Түмэнжаргалтай хуйвалдан, тендергүй 200 сая төгрөгийн номыг шахсан.
Нийтэлч Баабар Баабар нь Улсын их хурлын гишүүн Ё.Отгонбаяртай хуйвалдан түүнийг сайд байх үед өөрийн номоо 200 гаруй сая төгрөгөөр нийтийн номын сан болон уншигч олонд төрийн мөнгөөр, нийтэд мэдэгдэхгүйгээр шахсан.
Ш. Чоймаа нь

ADB-NCB-LB../01/2013 тендерт номын үнэ дээр худалдааны шимтгэл нэмж бодон, төрийн мөнгөнөөс гаргуулж авсан.

“Оюун түлхүүр нэрт шастир” номыг Жинхэнэ үнэ

/одоо дэлгүүрт зарагдаж байгаа үнэ/

Шахсан үнэ

/Тендерт өгсөн үнэ/

1500 төгрөг 2600 төгрөгөөр 1785 ширхэг
Б. Батрэгзэдмаа нь

ADB-NCB-LB../01/2013 ямар ч татвар төлөлгүй, номын үнийг 3 дахин нугалж нийлүүлсэн байна.

“Их хаадын санаа” номыг 15000 төгрөг 35000 төгрөг
“Цаглашгүй гэрэл” номыг 11000 төгрөг 35000 төгрөг
“Алтан соёмбын эх орон” номыг 11000 төгрөг 30000 төгрөг
“Би дэлхийд нэрээ өглөө” номыг 10000 төгрөг 20000 төгрөг
Г.Аким нь “Чонон сүлд” номыг орчуулж, хөрвүүлэхэд огт оролцоогүй бөгөөд энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан гүтгэлэг юм.

Мөн ADB-NCB-LB../01/2013 тендерт нийлүүлсэн номдоо ямар ч татвар төлөлгүй худалдааны шимтгэл нэмж бодсон.

Монголын төр оюуны бүтээл туурвигч бүх хүмүүст, алагчлалгүй хандаж бүтээл, туурвилуудыг нь шударга замаар нийтийн хүртээл болгох үйл хэргийг хөсөрдүүлж болохгүй. Номоос авдаг НӨАТ-ийн татварыг ч болимоор байна.


URL:

Сэтгэгдэл бичих