Авто машиндаа хэрхэн зөв дугуй сонгох вэ?

Та өөрийн автомашиндаа яг тохирсон дугуй сонгох нь таны болоод таны гэр бүл, хөдөлгөөнд оролцож буй бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах хамгийн чухал ач холбогдолтой зүйл юм.

Гэхдээ энэ бол маш энгийн зүйл, та зөвхөн дугуйны төрөл болон дугуйн доторх агаарын хэмжээнд л анхаарлаа хандуулахад хангалттай. Таны машины ачааллыг дугуй чинь биш харин дугуйн доторх агаар өргөж явдаг учир дугуйг зөв хийлэх нь чухал ач холбогдолтой.

Дугуйтай холбоотой бүхий л шаардлагатай мэдээлэл (үйлдвэрлэгч, хэмжээ, даац, хурд, температур гм) тухайн дугуйны бөөрөн дээр бичигдсэн байдаг.

1.    Дугуйны хэмжээг заасан тэмдэглэгээ  нь  үйлдвэрлэсэн улсын стандартын дагуу бичигдсэн байна.

Тухайлбал:  175/70R13, 195R15, 195R15С, 175-13, 6,45-13, 155/6, 15-13, 6,45-14,5LT, 225/50 R16.

Үүнд:   175, 195, 155, 225 – дугуйны өргөнийг  миллиметрээр илэрхийлсэн бол  6,45  ба  6,15 – инчээр;

13, 14, 14,5 и 16 –дугуйны суух диаметр буюу обудны гаднах диаметр инчээр;
70, 50 – дугуйн хажуугийн өндрийн харьцааг заана (дугуйны  бөөрний өндөр нь  дугуйны өргөний 70%-тай нь тэнцүү байна);

Хэрвээ өргөнийг заасан тооны ард ташуу зураас болон тоо байхгүй бол (195R15),  дугуйны хажуугийн бөөрний хэмжээ 80-аас илүү гарсан байгааг илэрхийлнэ;

Ер нь бол диагональ ба радиаль гэсэн хоёр хэв маягийн дугуй байдаг.  Диагональ дугуй нь орчин үед үйлдвэрлэгдэхээ бараг больсон учир радиаль дугуйн дээр бүх тайлбарыг хийх болно.

R нь дугуйны бүтэц буюу  радиаль дугуй болохыг заана.

Диагональ дугуйнд  D үсэг бичигдэхгүй  (6,45-13);

“Reinforсed” - буюу “хүч нэмсэн” дугуй.  Даацын чадвар өндөртэй дугуйнд тэмдэглэгдэнэ.

“Tubeless” – дотуур хаймар хэрэглэхгүй болохыг илэрхийлнэ. Дотор хаймаргүй дугуй бол илүү хөнгөхөн төдийгүй инерци багатай тул машины тогтвор болон жолоодлогыг сайжруулдаг.

“Tube tyрe” – дотуур хаймар хэрэглэдэг дугуйнд тэмдэглэнэ.

P
– (passenger)  үсгээр суудлын автомашины дугуйг.

LT (Light Truck) – хагас даацын дугуй буюу хөнгөн ачааны автомашин ба том оврын жийп  автомашины дугуй.

2.      Даацын индекс нь дугуйнд оногдох хамгийн их ачааны хэмжээг индексээр тэмдэглэнэ.  Жишээ нь :  92, 82. Даацын индекс нь 0 –ээс  130 хүртэл байж болно.

Даацын индекс

70

71

72

73

74

75

76

77

78

79

80

81

82

83

84

85

Даацын дээд хэмжээ (кг-аар)

335

345

355

365

375

387

400

412

426

437

460

462

475

787

500

515

Даацын индекс

85

86

87

88

89

90

91

92

93

94

95

96

97

98

99

100

Даацын дээд хэмжээ (кг-аар)

515

530

545

560

580

600

615

630

650

670

690

710

730

750

775

800

Даацын индекс

101

102

103

104

105

106

107

108

109

110

111

113

114

115

116

Даацын дээд хэмжээ (кг-аар)

825

850

875

900

925

950

975

1000

1030

1060

1090

1150

1180

1215

1250

Даацын индекс

117

118

119

120

121

122

123

124

125

126

127

128

129

130

Даацын дээд хэмжээ (кг-аар)

1285

1320

1360

1400

1450

1500

1550

1600

1650

1700

1750

1800

1850

1900

Хурдны заалт нь тухайн дугуйтай автомашины явах хамгийн дээд хурдыг латин үсгээр тэмдэглэсэн байна.

Хурдны заалт

J

K

L

M

N

P

Q

R

S

T

U

H

V

VR

W

Y

ZR

Дээд хурдны хэмжээ (км/ц)

100

110

120

130

140

150

160

170

180

190

200

210

240

>210

270

300

>240

3.      M+S, M.S, M&S – (“Mud+Snow” – шавар ба цас) өвлийн болон  дөрвөн улирлын зориулалттай.
AW (Any Weather – цаг агаарын ямар ч нөхцөлд),

AS (All Seasons – бүх улирлын) гэх мэт тэмдэглэгээнүүд тавигдсан байдаг.

Rotation — чиглүүлэгчтэй дугуй  буюу дугуйны эргэлтийн чиглэлийг хажуугийн бөөр дээр сумаар заасан байна.

Outside  ба  Inside (эсвэл  Side Facing Out ба Side Facing Inwards) —тэгш бус хэмтэй дугуйнууд бөгөөд монтажийн үед тэмдэглэгээг чанд мөрдөнө. Outside (гадна тал) бичиг нь автомашины гадна талд, харин Inside (дотор тал) — дотор талд нь байна

Left ба Right бичигтэй бол энэхүү дугуй нь автомашины зүүн ба баруун талд нь байрлах ёстойг илэрхийлнэ.


Дугуйг хийлэх

Дугуйны хийг зөв тохируулах гэдэг нь маш чухал зүйл бөгөөд, хэрэв буруу хийлсэн тохиолдолд таны амь насанд ч аюул учруулж болохоор эрсдэлийг дагуулж байдаг. Бүх автомашин үйлдвэрлэгчээсээ дугуйг ямар хэмжээгээр хийлбэл тохиромжтой талаар мэдээлэл оруулж өгсөн байдаг. Энэ мэдээлэл ихэвчлэн машины хаалганы дотор талд байрласан байгаа. Тиймээс энэ зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулах нь хамгийн зүйтэй гэж зөвлөх байна.


Хэрэв дугуйг зөвлөсөн хэмжээнээс сул хийлбэл:

Тухайн дугуйны газартай харьцах талбай томрох ба энэ нь дугуйг маш хурдан элэгдэж дуусах шалтгаан болдог. 6 psi-аар бага хийлэхэд дугуй стандарт хугацаанаасаа 25 хувь хурдтай элэгдэнэ гэсэн тооцоо байдаг. Мөн бага хийлэх нь дугуйны дотоод температурыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог ба энэ нь дугуйг буудах, хагархад хүргэх аюултай.  Сул хийлсэн дугуй эргэхдээ их хүч зарцуулах ба түлшний зарцуулалтанд ч шууд нөлөөлдөг байна.

Хэрэв дугуйг зөвлөсөн хэмжээнээс их хийлбэл:

Тухайн дугуйны газартай харьцах талбай, мөн уяан хатан чанар нь багасах ба бага зэрэг нүх дайрахад ч гэсэн амархан хагарч гэмтэх шалтгаан болдог.

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих