Л.Банзрагч “Донж”-той нөхөрлөөд үсээ ургуулах уу
Сүүлд гаргасан ганц цомгийг нь эс тооцвол шинэ уран бүтээл гэхээр гавьтай зүйлгүй яваа дуучин Л.Банзрагч мөнгө хөөцөлдөх ажилтай болж. Энд тэндхийн найр наадам хэсч, чамгүй хөлсөөр дуулж байгаа мань эр гэртээ ч тухлах завгүй, халтуур хийж яваа гэнэ. Бас болоогүй ээ, стиль имижээ хүртэл солих тухай бодоод авч. Энэ бодлыг нь мэдсэн юм шиг, хамтарч ажиллах санал тавьсан “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр түүнийг элдвээр ятгаж байгаа юм байх. Хэрэв мань эр олны танил эрхмүүдийн нэрээр шоудах дуртай имижмейкэртэй нөхөрлөвөл Б.Болдбаатар шиг эрээн мяраан хээ, элдэв цацаг чимэг унжуулсан гоёлын хүрэм өмсч, С.Жавхлан шиг үс гэзгээ ургуулаад сүрхий өөрчлөгдөх нь лав. Аягүйдвэл, улс төрөөр “өвчлөөд” морь малаа ярьж, төв талбайд хононо гэж зарим ододтой барьцах байлгүй. Б.Төгөлдөрийн хувьд, дуучин залууг энэ саналыг нь дуртайяа зөвшөөрнө гэж бодсон бололтой. Баахан сурталчилгаа хийж, мартагдах шахаад буй нэр хүндийг нь сэргээж өгнө гэж амлажээ. Рок попынхонд харшилтай эрхэм имижмейкэрийн хүсэлт Л.Банзрагчийг хэрхэн урвуулах бол…
Б.Болор
URL: