Тагнуулын програм суулгасан болохыг “New York Times” мэдээллээ

комӨнгөрсен долоо хоногт америкуудыг төдийгүй дэлхий нийтийг шуугиулсан нэгэн мэдээг “New York Times” сонин олон нийтийн дунд дэгдээлээ. Энэ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагтай холбоотой мэдээлэл юм. Олон улс орны интернэт хэрэглэгчдийн цахим шууданг тагнаж, чагнасан гэх хэргээс болж нэр хүнд нь унасан тус агентлаг дэлхийн 100 мянга гаруй байгууллага, хувь хүний компьютерт тагнуулын тусгай програм хангамж суулгасан байж болох талаар тус сонин мэдээлсэн байна.

Тэд  дээрх мэдээлэлдээ дурьдснаар, тухайн компьютерт нэвтрэх болон бусад мэдээлэлд хялбар нэвтрэх боломжийг олгодог тусгай програм хангамжийг нууцаар суурилуулсан байж болзошгүй гэжээ. Цааш нь, АНУ-ын холбогдох албаныхан болон компьютерын мэргэжилтнүүдийн мэдээлснээр тусгай програм хангамжийг гол төлөв интернетээр дамжуулан суулгадаг хэдий ч, сүлжээнд холбогдоогүй компьютерууд руу нэвтрэх нууц технологийг ашигладаг байна. 2008 оноос ашиглаж эхэлсэн уг технологи нь тухайн компьютерт нууцаар суулгасан 115В карт болон хавтангын гаргадаг бичил цахилгаан хэлхээнүүдийн цацруулдаг радио долгион дээр суурилдаг аж. Уг техник хангамжийг ихэвчлэн тагнуулчид болон  тухайн  компьютерыг үйлдвэрлэгчид суурилуулдаг байна. Радио давтамжийн технологи нь АНУ-ын тагнуулын албаныхны байнга тулгардаг байсан гол бэрхшээлүүдийг шийдвэрлэх боломжийг олгосон юм.

Аюулгүй байдлын албаныхан энэ технологийг гадны кибер халдлагаас хамгаалах хамгийн найдвартай арга гэж үздэг гэжээ. Энэ технологи нь “Оиап1ит” нэртэй програмын хүрээнд ОХУ-ын цэрэг, Мексикийн цагдаа болон мансууруулах бодисын наймаа эрхлэгчид, Европын холбооны худалдааны байгууллагууд болон Саудын Араб, Энэтхэг болон Пакистан улсуудын сүлжээнүүдэд амжилттай суурилуулагдсан гэх мэдээ ч байна

 

 


URL:

Сэтгэгдэл бичих