“Мобиком”-д хулхидуулж залхсан Ч.Ганхуяг 9911-тэй дугаараасаа татгалзав

9d0fe1dd982f887bbigБайр, машины үнэ хүрдэг мобикомын 9911-тэй дугаар ханшаа  алдаад буй. Ажилчдын цомхотголд  нөхөр төлбөр нэрээр тараагдах тухай яриа гарснаас хойш 9911-тэй дугаар “Молиго Мобиком”-ын нэр хүндийн баталгаа байхаа больсон.  Ер нь “Мобиком”корпараци цаашид орших уу, эс орших уу гэдэг нь хэцүү асуудал болчихоод байгаа. Учир нь шулаач шулаачдаа дэндүү шударга бус “шулаа” хийдэг Мобикомын “молиг”ийг тэвчих суух тэнэг хүн  байхгүй болчихоод бүгд л хэтэвчиндээ хэрэгтэй сонголтоо хийгээд эхэлсэн.

 Тэгэхлээр “Баячуудын” тодотголтой 9911-тэй дугаараас төлбөрийн чадвартай олны танил эрхмүүд хүртэл хулхидуулж залхсандаа татгалзаж эхэлжээ. Сангийн дэд сайд асан, “Хас”ын Ч.Ганхуяг  9911-тэй дугаараасаа татгалзхаар шийдсэн тухай өнөөдөр жиргэжээ. Тэрээр “Эднийх арай дэндүү хүнийг хулхидах юм. Скайтел, Юнител хоёроос сонгож байгаад баринаа” хэмээж хэдэн зуун лайкаар хулхидуулж тэвчсэн олон хэрэглэгчийг ардаа дагуулжээ.

FACT.MN

1212

 

 


URL:

Сэтгэгдэл бичих