“Макс-Өргөө” ХХК-ийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллаагүйгээс эрсдэл гарч, хүний амь нас эрүүл мэндэд заналхийлэх болсон.
Үүний тод жишээ нь Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Гэсэр сүмийн уулзварын зүүн талд “Макс-Өргөө” ХХК-ийн бариулж буй зочид буудлын барилгаас төмөр унаж, урд талынх нь замаар явсан Land Cruiser-200 машины жолооч харамсалтайгаар амь насаа алдсан билээ.
Дээрх барилгыг тус компанийн захиалгаар 100 хувь хятадын хөрөнгө оруулалттай “Зуншин” компани гүйцэтгэж байсан гэдэг.
Тэгвэл эл хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж дууссан бөгөөд өчигдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна.
URL: