Хүнсний гол нэрийн барааны үнэ

c875250db3b9e39bigДөрөвдүгээр сарын 16-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 

    Махны дундаж үнэ: Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.2 хувь, үхрийн цул мах 5.3 хувь, адууны мах 0.1 хувиар өсч, үхрийн ястай мах 2.3 хувь, ямааны мах 2.7 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.2 хувь, үхрийн цул мах 1.6 хувь, үхрийн ястай мах 0.1 хувиар өсч, адуу, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7545 төгрөг, үхрийн /ястай/ мах 8230 төгрөг, үхрийн цул мах 10500 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5565 төгрөгийн үнэтэй байв.

 

   Гурилын үнэ: Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувь, өмнөх 7 хоногийнхоос 3.0 хувиар буурч, дээд зээргийн савлсан гурил өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 0.4 хувиар буурсан байна. 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 0.6 хувь, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос тус бүр 2.5 хувиар өссөн байв.

 

   Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх  сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй бол элсэн чихэр өмнөх сар болон өмнөх 7 хоногоос 0.3 хувиар өссөн байна.

 

   Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 1.5 хувиар буурч, төмс 1.0 хувь, байцаа 4.3 хувь, манжин 2.8 хувиар өссөн байна.   Өмнөх 7 хоногийнхоос лууван, сонгины үнэ өөрчлөлтгүй, төмс 1.0 хувь, байцаа 4.3 хувь, манжин 2.8 хувиар өссөн байна.

 

   Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 5.3 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.8 хувиар өсч, задгай сүүний үнэ 2.3 хувиар буурсан, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар өсч, “Элекстер” /0.5 л/ савласан сүү 4.3 хувь, задгай сүүний үнэ 2.3 хувиар буусан байна. Ургамлын тос, цөцгийн тос, өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих