“Цэвэр цэмцгэр Улаанбаатар” цэвэрлэгээний аянд залуус нэгдлээ

10155257_716196478430602_6585881381507825032_n

Монголын Залуучуудын Холбооны V Их хурлыг угтаж Улаанбаатар хотын Захирагчын ажлын албанаас зохион байгуулж байгаа “Хот нийтийн хаврын их цэвэрлэгээ”-нд залуус нэгдэж буйгаа илэрхийллээ. МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь 21 аймгийн Залуучуудын Холбоо, хороо, клубууд нэгдэж энэ амралтын өдөр буюу 4-р сарын 19-нд Их тойруугийн гудамж (Өлзий төвөөс Сэлбэ голын гүүр хүртэл) их цэвэрлэгээ хийхээр болсон байна. Нийслэл Улаабаатар маань өнгөө засч, зүлэг, мод  нь ногоорч, өнгө алгалсан цэцгээр гоёж, цонхоо онгойлгоход хамар шархирам ногооны үнэр ханхалах зуны улирал үнэхээр сайхан. Их хотод хамгийн их тулгамддаг нэг зүйл бол  “хог”-ны асуудал юм. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ тал дээр ажиллууд хийгдэж нийслэл маань хогны асуудлаас бага ч болов ангижирч байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэр дундаа залуус цэмцгэр нийслэлийн төлөө хамтдаа уриалж хогоо хогын саванд хийж хэвших суртахууныг нийгэмд түгээж, жил ирэх бүр залуус цэвэрлэгээнд идэвхи, санаачлагатай оролцож байгаа юм. МЗХ зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бүрээ ямар нэгэн үр дүнд хүргэхийг зорьдог бөгөөд өнгөрсөн жил “Залуу дугуйчин” клубтэй хамтран туул гол орчмын хогыг цэвэрлэж байсан бол энэ жил МЗХ-ны дэргэдэх клубууд “Цэмцгэр Цэцээ гүн” явган аяллыг зохион байгуулж Манзушираас Цэцээ гүн хүртэлх хогыг цэвэрлэсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Цэмцгэр нийслэлийг залуустаа уриалж энэ жилийн анхны цэвэрлэгээг хийсэн бөгөөд маргааш болох үйл ажиллагаанд залуусаа идэвхитэй оролцохыг уриалаад өглөөний 09:00 цагт МЗХ-ын төв байранд цуглараад нэгдсэн журмаар явахаар болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих