Хүний махан хүнстэнгүүдийг баривчилжээ
Пакистаны цагдаагийнхан алслагдсан тосгоноос хүний махан хүнстэнгүүдийг энэ долоо хоногийн даваа гарагт баривчилжээ.
Пакистаны баруун хойд зүгийн Пунжаб хотын Бхакар дүүрэгт хамаарах Кахавар тосгоны оршин суугч ах, дүү хоёрын гэрээс хүүхдийн гавлын яс олдсоноор дахин баривчилсан байна. Дахин баривчилсны учир нь 2011 онд Мохаммед Ариф Али болон Мохаммед Фарман Али гэх энэхүү ах, дүү хоёр хүний цогцос идсэн хэргээр хоригдож байжээ. Гэтэл суллагдсанаасаа хойш яг нэг жилийн дараа ийнхүү дахин хүний мах идсэн нь илэрчээ. Түүний хөршүүд гэрээс нь гарах муухай үнэрийн тэвчиж чадалгүй цагдаагийн газарт мэдэгдсэнээр баривчиллаа хэмээн Цагдаагийн албаны төлөөлөгч мэдэгджээ.
Тэдний гэрт нэгжлэг хийхэд зуухнаас нярай хүүхдийн дутуу шатсан гавлын яс олдсон байна. Хэргийг шалгаж байна.
2011 онд тэдний аль аль нь хүний мах идсэн хэргээ хүлээсэн байна.Тэд ойролцоох Даря Хан тосгоны оршуулгын газраас эмэгтэй хүний шинэхэн шарилыг хулгайлан идсэнээ хүлээж байсан тухай цагдаагийн ажилтан нэмж ярилаа хэмээн СNN мэдээллээ.
URL: