“Макс-Өргөө”-гийн хүн амины хэргийг прокурорт шилжүүлжээ

  Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг, Гэсэр сүмийн уулзварын зүүн талд “Макс-Өргөө” компанийн бариулж буй барилгаас төмөр унаснаас болж “Land Cruiser-200” маркийн машины жолооч, 36 настай залуу харамсалтайгаар амиа алдсан билээ.

   Хохирогч залуу Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн жолооч байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж яваад хариуцлагагүй хүмүүсээс болж харамсалтайгаар амиа алдсан юм. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс шалгаж байсан бол өчигдөр яллах дүгнэлт үйлдлүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих