Маргааш хогны ногоон уутыг дахин тараах эсэхийг шийднэ

уутНИТХ-ын 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийн хүрээнд айл өрх бүрт сар болгон 15 ширхэг хогны ногоон уутыг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэж тарааж эхэлсэн билээ.

Тэгвэл энэхүү хог хаягдлын зориулалтын уутыг үргэлжлүүлэн тараах талаарх санал асуулгыг маргааш явуулахаар болжээ.

Санал асуулгыг Монголын оюутны холбооны дэргэдэх нийгмийн болон социологийн ангийн оюутнуудын “Сор гоо” клубын судлаачид хоёр хоногт багтаан есөн дүүргийн 152 хорооны 33 мянган өрхийг хамруулан судалгааг авах ажээ.

 

Чой /bolod.mn/


URL:

Сэтгэгдэл бичих