Зорчигчдоос гэрийнхэнрүүгээ илгээсэн мессэжүүд

1bc3jbtf7vjgjg0rqpvemennqlӨмнөд Солонгосын усан онгоц Чежү арлыг чиглэн явах замдаа осолдож 300 гаруй хүнийг эрэн сурвалжилах болоод байна. Тэдний дунд ангиараа аялал хийж явсан 25 хүүхэд бий бөгөөд зарим нь эцэг эх рүүгээ мессэж илгээсээр байна. Онгоцноос гарч ирсэн зарим хүмүүсийн яриагаар хөлөг онгоц хазайж эхлэн хүмүүс сандралдахад хөлгийн багийнхан тэдэнд хантааз өмсөн хаашаа ч хөдлөхгүй байхыг хүссэн байна. Онгоц эхэн хэсэгтээ нэлээд хэсэг нь ил байсан боловч шөнө дунд гэхэд бараг бүрэн живсэн байна

Хайгуулын ажил жинхэнэ там мэт үргэлжилж байгаа юм байна. Харанхуйд энд тэнд хүмүүс тусламж эрэн хашгиралдах боловч ойрын зайнд юу ч харагдахгүй байгаа нь тусламжийн багийнхныг ихэд сандаргаж байна.

Зорчигчдоос гэрийнхэнрүүгээ илгээсэн мессэжүүдийг дурдвал:

-       Ээжээ би танд үүнийг хэлэх боломж олдохгүй байж магадгүй, би танд хайртай

-       Ааваа би хайгуулын багийнхныг хаймаар байгаа ч хаашаа ч хөдөлж чадахгүй байна гацчихаад байна

-       Бид бүгдээрээ үхэх юм шиг байна хэрвээ би та нарт ямар нэгэн муу зүйл хийж байсан бол уучлаарай найзуудаа би та нартаа хайртай шүү.

-       Утасны сүлжээ алга, интернетийн сүлжээ ч бас байхгүй тэгэхээр зөвхөн мсж бичиж л болж байна. Энд хэдэн хүмүүс амьд байна. Гэхдээ юу ч харагдахгүй тас харанхуй байна. Энд хэдэн эрэгтэй хүмүүс бас эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд хашгирсаар байна. Бид хараахан үхээгүй байгаа шүү.

www.medeelne.mn


URL:

Сэтгэгдэл бичих