Л.Дондог: 10 гаруй нягтлан бодогч хэрэгт холбогдсон
Мэргэжлийн нягтлан бодогчид анх удаагаа тангараг өргөх гэж байна. Энэ талаар Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн, гавьяат эдийн засагч, доктор профессор Л.Дондогоос тодруулсан юм.
-Мэргэжлийн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслолыг танай хүрээлэн зохион байгуулж буй юм байна. Энэхүү ёслол хэзээ хаана болох вэ?
-Тангараг өргөх ёслол маргааш Тусгаар тогтнолын ордонд болно. Манай улсын нягтлан бодогчид ёс зүйн дүрэмгүй явж ирлээ. Иймээс татварын болон бусад тооцоололд алдах, өмч буруу ашиглах зэргээр хэрэг зөрчилд холбогдох нь түгээмэл байна. Одоогоор 10 гаруй нягтлан бодогч иймэрхүү хэрэгт холбогдоод байгаа. Хэрэв ёс зүйн дүрэмтэй болчихвол энэ талын мэдлэгтэй болно.
-Манай улсад нийт хэчнээн нягтлан бодогч байна вэ. Тэдний хэд нь мэргэжлийн хүмүүс байдаг юм бол?
-Монгол Улсын хэмжээнд 32 мянган нягтлан бодогчид бий. Үүнээс 3200 нь мэргэшсэн, үлдсэн 30 мянга орчим нь мэргэжлийн нягтлан бодогч байна.
-Цаашид жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-нд тангараг өргөдөг уламжлал тогтох уу?
-Ирэх зургадугаар сарыг хүртэл сар бүрийн гурав дахь долоо хоногт энэхүү ёслолыг зохион байгуулна.
URL: