“Татварын” Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэн -1

GANТөрөөс төрсөн тэрбумтан шиг баяжсан С.Гансүхийн төрсөн дүү Ч.Даваасүрэн нь ахынхаа “хомрогонд” баригдсан. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан Б.Жаргалсайхан, ерөнхий нягтлан бодогчийн орлогч Х.Хандсүрэнтэй бүлэглэн “Севиллиа аудит” компаниа сонгон шалгаруулалтгүйгээр “Эрдэнэт”-ийн татварын ашигт байдлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж үйлчилгээний хөлсөнд 78 сая төгрөг авах  байсныг 626 сая төгрөгийг шилжүүлэн авч 547 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан.

Мөрдөн байцаалтын явцад тэрээр “Севиллиа аудит” компанид 500 саяын хөрөнгө оруулсан голлох  хувьцаа эзэмшигч болох нь тогтоогджээ. Ч.Даваасүрэн нь нягтлан бодогч мэргэжилтэй гэнэ. 2001-2011 онд “Нимм-Аудит” компанид дэд захирал, аудитороор ажиллаж байж. Дараа нь 2011 онд өөрийн “Севиллиа аудит” компаниа байгуулсан гэнэ. “Татварын” Ч.Ганбатын дүү нь тухайн үед эдийн засаг хариуцсан орлогч захирал байсан Б.Жаргалсайханы дэмжлэгтэйгээр “Эрдэнэт”-д зөвлөгөө гөх гэдэг том унацтай ажлыг авч чаджээ.

Энэ зөвлөгөөний ачаар “Эрдэнэт” үйлдвэрд 2.5 тэрбумын татварын хэмнэлт, 825 сая төгрөгийн татварын өгөөж гарсан хэмээн хэрэгтнүүд маргаж. Б.Жаргалсайхан “Эрдэнэт” үйлдвэрийн эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогчийн ажлаа аваад татварт илүү мөнгө төлсөн болохыг илрүүлэн энэ тухайд “Севиллиа аудит” компаниас зөвлөгөө авахаар болжээ. Хөлсөнд нь гарсан татварын ашгийн 10 хувийг өгөхөөр болж.

“Севиллиа аудит”-ын зөвлөх үйлчилгээний дүнд 5.3 тэрбумын татварын хэмнэлт гарсан гэсэн тооцоо хийжээ. Үүнийг 10 хувь буюу 626 сая төгрөг нь Ч.Даваасүрэнгийн компаний дансанд орсон бололтой. Тухайн үед  “Севиллиа аудит” нь “Эрдэнэт” санхүүгийн бүх үйлчилгээнд эзэн суусан байж. Санхүүгийн ажилтан нартаа МУИС-ын багаар хичээл заалгадаг байснаа “сургалтын чанар муу” хэмээн гэрээгээ цуцалж  “Севиллиа аудит” -аар хийлгэх болж 38 сая төгрөг төлжээ. Харин Ч.Даваасүрэн “сэргэлэнтэж” өөр хүмүүсээр  хичээл заалгасан болоод 20.4 сая төгрөгийг нь хувьдаа завшсан гэж буруутгагдсан аж. Харин шүүх хуралд оролцсон “Эрдэнэт”-ийн төлөөлөгч нь үйлдвэрт ямар ч хохирол гараагүй хэмээн мэдүүлсэн тул Б.Жаргалсайхан, Х.Хандсүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Ч.Даваасүрэнгийн  “Эрдэнэт” үйлдвэрээс мөнгө завшсан хэрэг нь мөн хэрэгсэхгүй болж. Ч.Даваасүрэнгийн хөлд чирэгдэх дөхсөн Х.Хандсүрэн нь “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхийг нятглан бодогчийн орлогчоор тасралтгүй 35 жил ажилласан гэдгээрээ нэг албан тушаалд хамгийн удсан дээд амжилт тогтоогч гэмээр хүн аж. Шүүх Ч.Даваасүрэнгийн “Эрдэнэт”-ийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч  ах Ч.Гансүхтэйгээ нийлж нэр бүхий 6 компаний талаар иргэн Р.Батбаатарын нэрээр хуурамч гомдол гаргасан, шалгалт зогсоон, дахин шалгалт оруулсан, улмаар улсад 13.3 тэрбумын хохирол учруулсан  хэрэгт нь ял оноосон.

/үргэлжлэл бий/

http://nuuts.mn/?newsid=13525


URL:

Сэтгэгдэл бичих