“Мишээл””Мангут” эмнэлгүүдийг шалгуулахыг хүссэн иргэд МХЕГ-т хандлаа

Болдбаатар,  Р. Наранчимэг, Б. Пүрэвжав,  Л.Оюунбилэг, Р.Баяраа нар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандлаа. Учир нь Мангут болон Мишээл эмнэлгүүдийг шалгуулахыг хүссэн байна.

Эдгээр эмнэлгүүдэд шалгалт явуулахдаа дараах асуудлыг анхаарах шаардлагатайг албан бичигтээ тусгасан байх юм.

Үүнд:

  1. “Мишээл” эмнэлэг уушгины сүрьеэгийн мэс засал хийдэг  энэ эмнэлэг яагаад хэвлийн хөндийн мэс заслаар ажиллах болов. Халдвар хамгаалал зөрчиж  нэг байшинд сүрьеэ тархах аюултай болж байгааг анхаарах.Бидний мэдэхээр сүрьеэ өвчин нь агаар дуслаар тардаг биш билүү?
  2. “Мишээл” эмнэлэг хэвлийн хөндийн яаралтай мэс заслын эмчилгээ хийх багаж хэрэгсэл  оношлогооны аппарат ариутгал халдваргүйтлийн нөхцөлөөр хангагдсан эсэх
  3. “Мишээл” эмнэлэг хэвлийн хөндийн яаралтай мэс засал явуулах чадварлаг эмч мэрэгжилтнээр хангагдсан байдал, ажлын туршлага зөвлөх эмчийн чадвар
  4. “Мишээл”  эмнэлэг яаралтай өвчтөн хүлээн авахдаа оношлогооны холбогдох мэргэжилтэнүүдээр өдөр шөнийн 24 цагаар ажиллуулах боломж бий эсэх      Тухайлбал: ЭХО,Рентген
  5. “Мишээл”  эмнэлгийн оношлогооны яаралтай шинжилгээ хийх лабораторийн үйл ажилгаа
  6. Яаралтай тусламж үзүүлж байгаа эмнэлэг оношлогоо болон хагалгаа эмчилгээний ямарч төлбөр авахгүй байх ёстой атал нэмэлт төлбөр авч байгааг иргэд мэдээлж байна. “Мишээл” эмнэлэг  яаралтай тусламжыг үзүүлэхдээ тодорхой хэмжээний шардлагатай эм хэрэгсэлийн нөөцтэй байх ёстой тул яаж хангалт хийдэг мөн чанарын баталгаа ямар хэмжээнд байгаа
  7. “Мишээл”  эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний  стандарт мөрдөлт, Чанар аюулгүй байдал
  8. “Мишээл” эмнэлгийн хөтөлвөл зохих маягт бүртгэл тайлан мэдээ гаргалт
  9. “Мишээл”  эмнэлгийн  эмчлүүлэгчдийн ор дэрний хэрэглэл түүний  нөөц ариутгал, халдваргүйтгэл
  10. “Мишээл” эмнэлгийн эмчлүүлэгчдийн хоол бэлтгэл нөөц хадгалалт норм төрлийн бүтэц амт чанар г.м  “Мангут” эмнэлгийн бүх үйл ажиллагааг дээрхи “Мишээл”  эмнэлгийн адилаар нэг бүрчлэн шалгах шаардлагатай. Энэ  хоёр эмнэлгийн тусгай зөвшөөрөл эмч мэрэгжилтнүүдийн эрх зүйн актуудтай танилцах хэрэгтэй байна. Мөн  эдгээр эмнэлгүүд эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах багаж хэрэгсэл  тусгай палат  хүчилтөрөгчийн систэмтэй  мэрэгжсэн эмчээр тогтмол хангадсан байгаа эсэх

Жич: Эдгээр эмнэлгүүд дээрхи шаардлагыг бүрэн хангаагүй зөрчилтэй байгаа эсэхийг нягтлан шалгаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулаж өгнө гэдэгт итгэж байна.

Шалгалтын дүнг олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр хариу мэдэгдэж өгнө үү.

Эцэст нь Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын гаргасан уг шийдвэр хэр оновчтой байсаныг холбогдох газарт нь тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туулын гаргасан шийдвэр буруу гэж иргэд үзэж байна

2014 оны 01 дугаар сар 30 –ны нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А/11 тоот  Тусламж үйлчилгээг зохицуулах тухай гэсэн тушаал иргэдийг хохироож байгааг иргэд хэлж байна. Энэ тушаалаар нийслэлийн иргэдэд үзүүлэх мэс заслын яаралтай тусламжыг хувийн зарим эмнэлгүүдээр гүйцэтгүүлэхээр сонгож хуваарыг баталсан байдаг.   Гэтэл хуваарилагдсан эмнэлгүүд нь дээрх үйлчилгээг явуулах бэлтгэл хангаагүй эрүүл мэндийн сайдын  холбогдох тушаал эмчилгээ үйлчилгээний стандартыг зөрчсөн иргэд яаралтай тусламж авахаар ирэхэд нэмэлт төлбөр шаардаж чирэгдүүлэх болсон байна.

Өөрөөр хэлбэл ард иргэдийн амь нас аюултай байдалд орж гэнэтийн өвчлөлийн үед яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг шаардлага хангаагүй тусламжыг  бүрэн үзүүлэх чадваргүй эмнэлгүүдэд даатгасан нь том алдаа юм. Иймээс мэргэжлийн хяналтын ерөнхий газар  энэ эмнэлгүүдийг цаг алдалгүй шалгаж  иргэдээ золгүй тохиолдлоос сэргийлэхийг иргэд хүслээ.

Ж.Батхишиг

http://www.hunnu.mn/content/40114.htm


URL:

Сэтгэгдэл бичих