“Mr.Chicken”-ийнхэн үнэр орсон тахианы мөчөөр үйлчилж, иргэдээ доромжилсоор байна

Олон улсад хүлээн, зөвшөөрөгдсөн, Америк технологиор үйлдвэрлэсэн, түргэн шуурхай үйлчилгээтэй хэмээн өөрсдийгөө рекламддаг Mr.Chicken сүүлийн үед нохой ч тоож мөлжхөөргүй хоосон яс авчирч үйлчлүүлэгчдээ доромжилдог болсон.

mrТэгвэл саяхан бас нэгэн үйлчлүүлэгч Mister Pizza захиалахад  хүргэлтээр ирсэн тахианы мөч нь цус шүүрсэн түүхий байсан бөгөөд үнэр орсон байсан байна. Иргэн Mister Pizza руу яриад “танай тахиа түүхий байна энийг одоо яах вэ” гэхэд “Та нар хэр их идсэн юм 50 хувиас дээш ирдсэн бол бид хариуцахгүй хэмээн хариулсан байна.

Итгэж үйлчлүүлсэн хүмүүсийг ингэж хохироож, үл тоох нь тэдний гэм биш зан болсон гэлтэй. Үнэ нь нэмэгдээд, амт чанар нь улам дордсон  Mr.Chicken-ийнхэн зөвхөн тоонд анхаардаг болсон бололтой.

http://www.amjilt.com/214279


URL:

Сэтгэгдэл бичих