Британийн хамгийн сайхан хөх…

Хит парадад британийн хамгийн тачаангvй, төгс гоолиг биетэй гэх шилдэг загвар өмсөгчид “өрсөлдсөн” ажээ. Тэгвэл эхний аравт өөрийн орноосоо гадна тийм ч их олны танил, алдар хvдтэй болж амжаагvй “охид” багтсан байх юм. Нэрт топ модель Кейт Мосс л гэхэд дөнгөж 36-д бичигдсэн бол дуучин Шарлотт Кранчна 31-д орсон байх юм. Ханхvv Уильямын найз бvсгvй Кейт Мидделтон 16-д орсон гэд бодохорр ямархvv том өрсөлдөөн болсон нь ойлгомжтой.

10. Пета Тодд

1985 онд Лондонгийн зvvн дvvрэгт төрсөн энэ бvсгvйн зураг өдгөө томоохон сэтгvvлийн нvvрнээс “салахаа больсон”. Өнгөрсөн онд Перагийн FHM сэтгvvл тvvнийг хуанлын хамгийн дур булаам бvсгvй хэмээн зарлаж байсан. Тэрээр загвар өмсөгчид дотроо амьдрал, карьер хоёроо зэрэг “амжуулдаг” гэсэн хvндлэлтэй. Учир нь 2007 оны эхээр Пета хvvтэй болсон бөгөөд хvvхдээ зургаахан сартай байхад нь “ажилдаа” орж байсан гэдэг.

9. Эбби Клэнси

Энэ эмэгтэй 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний vеэр Ангшлийн шигшээ багийн хамгаалагч Петер Краучтай хамт олны өмнө санаандгvй гарч ирсэн. Тэгвэл тэр оныхоо сvvлээр найз залуугынхаа “дэмжлэгээр” Британийн хамгийн шилдэг загвар өмсөгчөөр тодорчээ. Өнгөрсөн онд л гэхэд Эбби Playboy, OK, Maxim, Nuts, GQ, The Sun зэрэг нэр хvндтэй сэтгvvлд зургаа авахуулаад амжсан. Одоогоор тэр Лос-Анжелест шилжэн амьдарч байгаа бөгөөд удахгvй vзэгчид тvний тоглосон шинэ киног нь vзэх гэнэ.

8. Жемма Аткинсон

Жvжигчин, загвар өмсөгч Жемма 1984 онд Манчестрт төрсөн. Тэрээр загварын карьераа бvр дунд сургуулиас эхэлсэн гэж vздэг. Сургуулиа төгсөөд удалгvй анхныхаа кинонд тоглосон. Нэр нь “Hollyoaks” хэмээх цуврал кино юм. Тэгвэл 2006 оноос эхлэн загварын ертөнц орсоор багагvй амжилтанд хvрч байжээ.  Нэгхэн жилийн дотор гэхэд тvvний зураг Arena, FHM, Loaded, Maxim, Nuts зэрэг сэтгvvлд гарсан байна.

7.

Келли 1979 онд Рочестр хотод төржээ. Удалгvй тэрээр Лондон шилжэн ирэнгvvтээ шоу бизнест загварын карьераа эхлvvлжээ. Тэгэхэд Брук дөнгөж 16-тай байсан хэдий ч Daily Star сонин тvvнийг оны шилдэг нью-фэйс хэмээн зарлаж байлаа. Загварын зэрэгцээ тэр кинонд тоглож ТВ-ийн нэвтрvvлэгч хөтөлдөг байсан билээ. 2000 онд л гэхэд нэгэн театрын жvжгийн гол дvрийг бvтээж байсан авьяаслаг бvсгvй юм. Гэхдээ тэр жvжгийнхээ төгсгөлд Келли тайзнаа нvцгэн гарч ирэн vзэгчдийг алмайруулж байжээ. Тэр саяхныг болтол жvжигчин Билли Зэйнтэй болздог байсан бол өдгөө тvvний найз залуу нь Жэйсон Стэкхэм болоод байна.

6. Кили Хазелл

Тачаангvй дvр төрх, гоолиг бие зэргээрээ тэр дэлхийн хамгийн дур булаам эмэгтэйгээр хоёр удаа тодроод байгаа. Гэхдээ vvнийг дэлхийн хэмжээний нэр алдарт хvргэсэн зvйл нь найз залуу Ллойд Миллертэй группэн секс хийж байгаа порно бичлэг нь интернэтэд байрласан  явдал юм. Тэр бичлэг цацагдахаас өмнө Хазэлл Лондонгийн “Челси” багийн тоглогч Жо Култой найзалж байсан гэдэг.

5. Шерил Коул

“Твиди” хэмээх нууц нэрээр уран бvтээлээ хийдэг тэрээр охидын Girls Aloud хамтлагт дуулдаг болсноор нэр алдарт хvрсэн. Өнөөдөр бол тvvнийг Английн шигшээ багийн тоглогч Эшли Коулын эхнэр гэдгээр нь олон нийт сайн мэдэх болоод байгаа. Гэхдээ Шерил бvх орны хэмжээний нэгэн том секс скандалд холбогдож байсан гар. 2003 оны нэг сард тэр хар арьстна эмэгтэй Софи Амогбокпетэй амрагийн холбоотой болох нь тогтоогдон ижил хvйстэн гэсэн ойолголтыг шvтэн бишрэгчиддээ өгч байсан нь өдгөө хvртэл Британи даяар яригдсаар… Бас тэр танхайрсан гэх хэргээр шийтгэгдэн 120 цагийн нийгмийн ажил хийж, 500 фунтаар торгуульж байсан билээ.

4. Мишель Марш

2006 онд Марш инди-рок чиглэлийн анхны синглиэ зохиож байв. Уг цомгийнх нь I don’t do гэсэн дуу нь багагvй амилтанд хvрч UK TOP-100 чартад тавд хvртэл бичигдэж байлаа. Одоогоор тэр ТВ-ийн хоёр ч шоуны хөтлөгчөөр ажилладаг. Марш өмнө хэд хэдэн кинонд тоглож байсан “савангийн дуурь” тvvнд хэзээ ч амжилт авчрахгvй гэдгийг сайн ойлгосон нэгэн.

3. Софи Ховард

Софи 17-тойдоо христиан шашинтан, аврагч багийн ажилтан байсан бол дараахан нь тайчигч болж мэргэжлээ сольжээ. Тэгээд загварын карьераа эхлvvлснийхээ дараа тэр аливаа зvлйд маш ухаалаг хандах хэрэгтэй гэсэн зарчим баримтлах болсон билээ. Саяхан Loaded сэтгvvл тvvнийг сэтгvvлчийн ажилд хvчээ сориод vзэх саналыг тавьжээ. Ингэснээр энэ сэтгvvлд тvvний хоёр колонк материал нийтлэгдэж эхлээд байна.

2. Люси Пиндер

2003 онд санаандгvй гэмээр байдалтай нийтлэгдсэн нэгэн зураг нь Люсиг мэргэжлийн загварын ертөнцөд татан оруулжээ. Тэрээр хөхөө ил гаргахаасаа байнга “эмээдэг” учраас гар болон хувцсаар vл ялиг халхалан зургаа авахуулах дуртай. Тvvнийг хайр дурлалдаа vнэнч бvсгvй ч гэдэг. Анхны найз залуутайгаа таван жилийн өмнө танилцсан бөгөөд удахгvй тэд гэрлэх гэж байгаа ажээ.

1.Сэм Кук

Кук The Sun сониноос оны хамгийн тачаангvй эмэгтэй гэсэн алдарыг хvртсэнээр нэр алдарт хvрэх эхлэлээ тавьсан. Тvvнчлэн “гуравдугаар нvvрний эмэгтэй” гэсэн “цолыг” гурвантаа хvртсэн. Энэ ойлголт нь бvр 1970-аад оны vеэд бий болсон бөгөөд гарч ирж байгаа залуу моделиудыг гаргаж ирэх гэсэн хэвлэлийнхний санаа байсан, байсаар ч байгаа юм. Ийм боломжоор гарч ирсэн топ-моделиуд өдгөө дэлхий дээр хэдэн саяр тоологдох болов уу.

 Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих