МОНГОЛ ЗАЛУУС ХАР ТАМХИНД ДОНТОЖ БАЙНА

ХАР ТАМХИ1МУИС-ийн Социологийн хүрээлэнгээс залуусын дунд хар тамхи. мансууруулах бодисны хэрэглээний талаар судалгаа
явуулжээ. Судалгааг өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд явуулсан бегөөд улсын хэмжээнд бүсчилсэн байдлаар хийсэн аж.

Гэвч судалгаанд оролцсон 1800 хүний судалгаанд хамрагдсан дүн тийм ч эерэг бус гарсан гэдгийг тус багийнхан хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцсон хуүүүсийн 31,3 хувь хар тамхи, мансууруулах бодис хааяа хэрэглэдэг гэсэн бол 9,2 хувь нь байнга, үлдсэн 972 нь огт хэрэглэдэггуй гэжээ. Эндээс харахад судалгаанд оролцсон 1800 хүний 510 нь хар тамхи мансууруулах бодис хааяа, 150 нь байнга, үлдсэн 972 нь огт хэрэглэдэггүй гэсэн тоон мэдээ гарч байна.

Судлаачдын хэлснээр энэхүү судалгааны дүн нь манай улсад хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ газар аваад байгааг нотолсон баримт бөгөөд хамгийн ноцтой нь дээрх залуус бүгд шахам гэр бүлтэй учраас мансууруулах бодис, хар тамхинаас болж байнга хэрэлдэж муудалцдаг тухайгаа ярьжээ. Эндээс харахад Монгол залуус хар тамхинд донтсон гэдэг нь харагдаж байна. Ер нь сүүлийн үед залуус хар тамхины хэрэгт холбогдох нь ихэссэн. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт 12 хүнд холбогдох хар тамхи худалдсан, борлуулсан, зарсан гэх хэргийн шүүх хурал болов. ТӨХ-ны дарга асан Д.Сугарын хүү Цог нарын 12 хүнд холбогдох дээрх шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилсэн юм. Улсын яллагч тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 192.2, 192.3.4, 188.2-т зааснаар буруутгаж гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай гэж байсан.

Гэвч энэ хэргийн гол буруутан хэмээн нэрлэгдэж байсан С.Цог, Н.Энхтайван, Н.Золбадрал нарт шүүх хоёр жилийн хорих ял оноосон бол хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхэд голлон оролцсон гэх этгээдүүдэд 3,5 жилийн хорих ял оноов. Хамгийн ноцтой нь энэ үеэр дээрх залуусын өгсөн мэдүүлгээс Монгол Улсад хар тамхины хэрэглээ газар авсан нь харагдаж буй. Тухайлбал, шүүгдэгч Ц.Эрдэнэбилэг “Би хар тамхи худалдаж авахын тулд “Ргuis” машинаа ломбардад 900 мянган төгрөгөөр тавьсан. Мөнгөөрөө Н.Золбадралаас хар тамхи худалдан авсан. Нэг өдөрт гурван удаа хэрэглэхээр авсан. Тухайн үед Н.Бямбасүрэнтэй хамт явсан. Учир нь Н.Золбадрал Н.Бямбасүрэнгээс өөр хүнтэй харилцдаггүй” гэсэн бол шүүгдэгч Н.Бямбасүрэн “Би өөрийнхөө 150 мянган төгрөгөөр Н.Золбадралаас хар тамхи худалдан авсан. Гэхдээ хэрэглэж амжаагүй баригдсан хэмээн ярьж байжээ.

Харин шүүгдэгч Н.Гүнбилэгийн хувьд биеэс нь мансууруулах бодис илэрсэн ч өөрөө хэрэглэдэггүй” гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр “Би С.Цогоос хар тамхи худалдан авсан. Гэхдээ С.Цог хар тамхи худалддаггүй. Тэр өдөр л надад зарсан. Яг авсан чигээрээ л баригдсан. Би хэрэглээгүй” гэж мэдүүлсэн нь манай улсад энэ төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон сүлжээ болсон нь харагдаж байна.

Түүнчлэн сүүлийн үед хар тамхитай холбоотой бас нэг дуулиан дэгдээд буй нь хууль хяналтынхан хар тамхины төрөл болох ГСЕ-ийг хэрэглэн мансуурч байсан охидуудыг саатуулснаас үүдэлтэй. Ямартай ч албаныхан дээрх охидыг мөрдөн байцаалтын үеэр хар тамхи хүнээс худалдаж авдаг, дамжуулан зардаг гэдгээ хүлээсэн гэдгийг мэдэгдэж буй бол энэ хэргийг шалгах явцад баривчлагдсан охидуудын нэг С-ийн ломбарданд тавьсан iРhопе 5 утсыг үзэхэд Хууль зүйн сайд руу хэд хэдэн удаа ярьсан, зурвас илгээсэн нь тогторгдсон гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Гэвч Хууль зүйн сайд энэ бүхэн надад хамаагүй хэмээн мэдэгдсээр байгаа. Энэ мэтчилэн хар тамхи, мансууруулах бодис тойрсон дуулиан үргэлжилсээр байна.

 

Л.Гэгээ


URL:

Сэтгэгдэл бичих