Есөн жил грашид түгжигдэж хойд эхдээ тамлуулсан охиныг аварчээ

article-2299474-18F34557000005DC-809_306x528Эхдээ зодуулж, есөн жил гараашид түгжигдсэн 15 настай  өргөмөл охиныг Аргентины цагдаа нар аварсан байна. Охин ердөө ус, талхаар голоо зогоодог байсан бөгөөд 20 кг болтлоо турсан байжээ. Энэ олон жилийн турш түүнтэй хань болж байсан зүйл нь нохой, сармагчин хоёр байсан байна. Асран хамгаалагчдыг нь цагдаа нар баривчилж, хүүхэд боолчилсон, хүчирхийлсэн хэрэг үүсгэжээ.

Охиныг төрсөн эгч нарынх нь нэг нь эрж сураглаж олсон бөгөөд яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн байна. Охины ярьснаар тэрбээр өнгөрсөн есөн жилийн хугацаанд хоёрхон удаан гаражаас гарчээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, 2001 онд шүүхээс охины төрсөн эцэг эхийг долоон хүүхдээ тэжээх санхүүгийн чадваргүй гэж үзэн тэдэнд охиныг асран хамгаалах эрхийг шилжүүлэх шийдвэр гаргасан аж.

 

Э.Наранбат

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих