Бондын хүүгийн төлбөрт 83.3 сая ам.доллар төлжээ
Засгийн газар 2012 оны сүүлчээр “Чингис” бондыг олон улсын зах зээл дээр арилжаалж, 1.5 тэрбум ам.долларыг татсан. Үүнээс өмнө нь Хөгжлийн банк олон улсын зах зээл дээр 580 сая ам.долларын бондыг мөн гаргаад байсан билээ. Тэгвэл эдгээр бондуудын хүүгийн төлбөрт 2013 онд нийт 83.3 сая ам.долларыг Монгол Улс төлсөн байна.
Тодруулбал, Хөгжлийн банкны бондын хүүгийн төлбөрт 20 сая ам.доллар төлсөн бол “Чингис” бондын эхний жилийн хуугийн төлбөр 63.3 сая ам.доллар болжээ.
ӨДРИЙН ШУУДАН
URL: