Хоёрдугаар төрхийн эмч нар бүсгүйн эрхтнийг авснаа нуужээ

 

Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, эмч ажилчдын нэр хүнд тэр чинээгээрээ унаж байна. Мэдээж ажилдаа гаршсан эмч нарыг энд дурдах гэсэнгүй.

 

Энд нэгэн жишээ дурдаж хариуцлага алдсан эмч нарын байж болшгүй үйлдлийг дэлгэх гэсэн юм. Тодруулбал  Нийслэлийн II Амаржих газрын эмч нарын харицлагагүйгээс болж 7 сар тээсэн хэвлий дэх үрээ алдсан Т.Байгалмаа бүсгүй еagle.mn сайтад хандсан байна.

 

Тус төрхийн эмч нар түүний хэвлий дэх ургийг төрүүлэх гэж байгаад умайг нь задалж улмаар мэс ажилбар хийн савыг нь авч дээрээс нь нэг өндгөвчийг нь хүртэл авсан аймшигт хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэйгийн хувьд дээрх асуудлыг эмч нарын буруугаас болсон гэдгийг мэдэж байсан ч тэрээр өөрөө сувилагч мэргэжилээр 20 гаруй жил ажилласан тул салбарныхаа мууг  үзэхийг хүсээгүй байна. Тиймдээ ч тухайн үед  ямар нэгэн гомдол гаргаагүй байна.

 

Тухайн үед болсон хэргийн талаар цухас дурдвал түүнийг их хэмжээний цус алдан ухаангүй байхад нь мэс ажилбар хийжээ. Ингээд ухаан орсны дараа эмч нар түүнд “Сав болон үрийн сувгийг нь тайрч авсан. Хоёр өндгөвч чинь байгаа” хэмээн хэлж байсан ч хэдэн сарын дараа тэрбээр нэг өндгөвчгүй яваагаа мэджээ. Тиймээс энэ асуудлаар шат шатны байгууллагад гомдол гаргасан ч өдгөө хэргийг хэрэгсэхгүй болгож, буруутай эмч нар нь ямар ч хариуцлага хүлээлгүй ажлаа хийж яваа гэнэ. Ингээд эмнэлгийн тусламж авахыг хүссэн хөөрхий эмэгтэй бие сэтгэлээрээ хохирч яваа аж.

 

Тэрбээр гурван хүүхэдтэй бөгөөд 2012 онд нилээд олон жилийн зайтай жирэмсэлсэн бөгөөд суурь өвчтэй байсан тул эмч нараас зөвшөөрөл авч байж хүүхдээ тээжээ. Ингээд Байгальмаа бүсгүй хүүхдээ 7 сар хүртэл нь ямар нэг асуудалгүй тээж байсан ч тонус өгсөн тул хяналтынхаа эмчид үзүүлж улмаар  харьяаллынхаа дагуу Нийслэлийн II Амаржих газарт хэвтэх бичиг хийж өгсөн аж.

 

Гэвч удаа дараа ор байхгүй эмч нар нь эзгүй гэсэн шалтгаанаар гэр рүү нь буцааж байжээ. Хяналтынх нь эмч ураг усгүй болсон байна гэж хэлсээр байтал тус төрхийн эмч нар тоохгүй хүлээж авахгүй байсаар хүүхэд нь амьгүй болсон талаар тэрээр ярьжээ.

 

Ингээд н.Байгальмаа бүсгүй хүсэн хүлээж байсан хүүхдээ эмч нарын хариуцлаггүй үйлдлээс болж алдаж давхар дээрээс нь эрүүл мэндээрээ хохироод үлдсэн байна.

 

Тиймээс энэ хэргийн учрыг олж гомдлыг нь барагдуултал араас нь явах болно гэдгээ тэрээр хэлжээ. Надаас өөр хүн дахиж битгий хохироосой гэсэн үүднээс хэвлэлд хандсан байна.

Б.Оргил

NEW


URL:

Сэтгэгдэл бичих