Рулет хийх нууц жор

8
200 гр хар шоколад, жижиглэсэн
- 110 гр самар
- 4 ш өндөгний цагаан
- 225 гр саахар
- 600 мл өтгөн цөцгий
Чимэглэлд зориулж дээрхи 200 гр – аас:
- 4 х/х хар шоколад
  1. 25.5х35х2см хэмжээтэй тосолсон нарийн боовны савандаа элгэн эсвэл тугалган цаас байрлуулан тэвш дээр тавина.
  2. Шарагчаа урьдчилан 190С-д халаана.
  3. Самараа шарагчийн дээд давхрага дээр тавин 8 минут орчим шарна.
  4. Самараа хөргөн дараа нь маш жижиг үйрмэг болтол нь нунтаглана. Гэхдээ хэтэрхий их үйрүүлж болохгүй.
  5. Цэвэрхэн саванд өндөгний цагаанаа хийн хэлбэрт ортол нь сайтар хутгана.
  6. Дээрээс нь саахар бага багаар хийн хутгана.
  7. Метал халбага ашиглан самараа крем дээрээ нэмж хийнэ.
  8. Кремээ бэлдсэн хэвэндээ жигд тараан түрхэж өгнө.
  9. Кремээ дунджаар 20 минут жигнээд гарган хөргөнө. Хөрсөний дараа тугалган цааснаас нь рулетээ томоор нь эвтэйхэн салгаж авна.
  10. Устай кастрюль дээр шилэн савтай шоколадаа байршуулан зөөлөн галаар хайлуулна. Шилэн саванд хүрч болохгүй.
  11. Хайлсны дараа галаас холдуулан хөртөл нь орхино.
  12. Кремээ хуваан 2 саванд хийнэ.
  13. Чимэглэд зориулж бэлдсэн 4 х/х хайлсан шоколадаа аван үлдсэнийг нь 1 савтай крем рүү хийн хурдан бөгөөд маш болгоомжтой хольж хутган цэлцэгнүүр шиг болтол нь хутгана.
  14. Бэлэн болсон шоколадтай кремээ рулет дээрээ 1 см-ийн зузаантай жигд түрхэж өгнө.
  15. Дээрээс нь үлдсэн савтай кремээ мөн адил жигд түрхэж өгнө.
  16. Рулетийн урт талыг нь өөрийн зүгт харуулан цаас ашиглан маш болгоожтой хуйлна.Халбага ашиглан, үлдсэн 4 х/х шоколадаа дээгүүр нь өөрийн үзэмжээрээ асгаж өгнө.
  17. Ингээд урт тавган дээр тавин хэсэг хугацаанд хөргөнө.
  18. Олгохоосоо 15 минутын өмнө рулетээ хөргөгчнөөс гарган тасалгааны температурт байлгах хэрэгтэй.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих