ТҮЦ машины лавлагаагаар үйлчлэхгүй байгаа банкуудад шаардлага хүргүүлжээ

20140416103124

   Орон даяар хэрэглэгдэж байгаа иргэний бүртгэл мэдээллийн ТҮЦ машины лавлагааг зарим төрийн байгууллага болон банкинд хэрэгсэхгүй болгож байгаа гэх гомдолтой иргэд ШӨХТГ-т хандаад байгаа юм. Тиймээс УБЕГ-аас машины лавлагаа хүчин төгөлдөр үйлчлэх тухай албан тоотыг арилжааны бүх банкуудад хүргүүлжээ.

Лавлагаа нь тусгай кодоор баталгаажсан үнэт цаас учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкинд хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Түүнчлэн төрийн байгууллагын үйлчилгээг ТҮЦ машины лавлагаар авч болох аж.


URL:

Сэтгэгдэл бичих