Б.Төмөршагай таксины жолоочийг шалгаж өгөхийг хүсчээ
Өнгөрсөн онд 21 настай талийгаач Б.Цэдэн-Иш найз залуу болох Г.Алтанхүүгийн хүчирхийлэлд өртөн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл мөн адилхан 21 настай Ө.Алтанзул гэх бүсгүй найз залуу болох Б.Төмөрбаатарын дарамтад байж байгаад толгойдоо гэмтэл аван учир битүүлгээр нас барсан хэрэг 2012 онд гарсан аж. Талийгаач 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны өглөө буюу төрсөн өдрийнхөө өмнөх өдөр учир битүүлгээр нас юм. Хэргийг эргэн сануулбал, Талийгаач Ө.Алтанзулыг 2012 оны аравхоёрдугаар сарын 15-ны орой найз залуу болох Б.Төмөрбаатар дуудаж цугтаа Баянзүрх дүүргийн V хороонд орших гэрээс нь холгүй “Цайз караоке” бааранд орсон байдаг. Найз залуу болох Б.Төмөрбаатар тухайн үед хоёр найзтайгаа хамт явж байсан бөгөөд орой 23.00 үед баарнаас гарсан байна.
Энэ хэргийн талаар тухайн бааранд ажиллаж байсан гэрчүүд мэдүүлэхдээ “Тэд дөрвүүлээ орж ирсэн. Баарнаас гарахдаа гурван залуу нь ихэд согтсон байсан. Харин цуг явж байсан Ө.Алтанзул эрүүл гарсан” гэж мэдүүлэг өгчээ. Тэд бааранд сууж байхдаа Б.Төмөрбаатар агсам бусаддаа агсам тавьж пиво, архины шил хагалж танхайрч байсан тухай ч мөн мэдүүлэг өгсөн байдаг.
Баарнаас гарсаны дараагаар 03.00 цагийн дараа Б.Төмөрбаатар дүү болох Б.Төмөршагай руугаа утасдаж “Зулаа эгч архи маш их ууссан. Согтуу ухаангүй байна. Чи ирээд аваадах” хэмээн ярьсан байна. Харин тэрээр шоронгоос захидал бичжээ. Тэрээр захидалдаа тухайн үед суусан таксины жолоочийг шалгаж өгөхийг хүссэн байна. Мөн талийгаачийн хажууд байсан хоёр хүнийг ч шалгах хэрэгтэй тухай бичжээ.
Н.АЛТ
URL: