Гэмтэл ослын тоо буурчээ
Дөрвөн сарын хугацаанд хэрэгжсэн “Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар” аяныг дүгнэлээ. Аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм.
Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээг хуваарийн дагуу хийснээр 2012 онд 2815 байсан хальтиргаанаас үүдсэн гэмтэл ослын тоог 1909 хүртэл багасгаж, 906 тохиолдлоор бууруулжээ. Энэ ажлыг зохион байгуулахад ТҮК-ийн ажилчдыг удирдан, идэвхи зүтгэлтэй ажиллан үр дүн гаргасан зам талбайн Чингэлтэй тохижилт ХХК-ийн инженер Б.Жавзанг 2013 оны “Шилдэг зохион байгуулагч” инженерээр, Хан-Уул дүүргийн Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын зам талбайн мастер Д.Бат-Эрдэнийг “Зам талбайн тэргүүний мастер”-аар шалгаруулав. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн алба, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв гэр хорооллын гудамж талбайд үүссэн хальтиргаа гулгааг арилгахад хамтран ажиллах юм.
URL: