“Итгэлийг минь алдсан Univision баяртай!”
Би Univision-ний хэрэглэгч биш болоод сар гаран болжээ. Харин тухайн үед Univision-ээс татгалзах болсон шалтгаанаа маш тодорхойгоор “Итгэлийг минь алдсан Univision баяртай!” гэх постоор та бүхэнд хүргэсэн. Ингээд тухайн үед нийгмийн сүлжээ/twitter,facebook/-ээр энэ асуудал багахан шуугиан тариад авсан билээ. Харин би хувьдаа тухайн байгууллагыг тэр явдлаас сургамж авч үйлчилгээ дээрээ анхаарч, хэрэглэгчээ хүндэтгэн өмнөхөөсөө илүү уян хатан үйлчилгээ үзүүлэх болов уу гэж найдаж байлаа.
Харамсалтай нь би буруу боджээ яагаад гэж үү? Тэд/Univision, Skymedia/ нар одоо болтол өнөө л миний таашаахгүй, зөвшөөрөхгүй байдлаар үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. Энэ байдал нь хэрэглэгчийг өөрөө өөрийнхөө сүлжээг хянах ямар ч боломжгүй болгоод зогсохгүй, нийт хэрэглэгчдийнхээ сүлжээний аюулгүй байдлыг зүгээр л үгүй хийж байна.
Бүдүүлгээр хэлбэл та бүхэн эх орондоо байгаа хэдий ч, яг л ХЯТАД маягийн үйлчилгээ авч байна!!!
Ингээд яг юу болоод байгааг энэ удаа арай өөр өнцгөөс та бүхэнд хүргэхээр шийдлээ.
Юуны өмнө энэ хоёр сүлжээний үйлчилгээ үзүүлэгчдэд ямар асуудал байгааг товч тайлбарлах гээд оролдъё.
- Хэрэглэгч өөрийн нууц үгээ солих болоод сүлжээгээ хянах эрхгүй байгаа! Юу гэсэн үг вэ гэвэл. Тэд хүсвэл танай гэрийн эсвэл танай ажлын дотоод сүлжээнд дураараа нэвтэрч чадна! гэхдээ та мэдэхгүй.
- Нууцлал 00! Энэ боломжийг ашиглан дурын IT-н мэдлэгтэй нөхөр хялбархан танай сүлжээг эвдээд ороод ирэх бүрэн боломжтой!
Нэгэнт танай сүлжээнд гаднын этгээд орж ирсэн бол тэр хүсвэл танай сүлжээг чагнах, элдэв чухал мэдээлэл бүхий файлыг тань хулгайлах аль эсвэл танай IP-phone-г ашиглан элдэв дуудлага хийх гэх мэт маш олон боломжтой.
Харин та юу болоод яагаад утасны тань төлбөр илүү гарсан, чухал мэдээлэл тань хаашаа ямар замаар алдагдсан гээд юу ч мэдэхгүй амаа ангайгаад л хоцрох болно!.
URL: