Өвөгчүүд С.Бямбацогтруу зэрэг зэрэг дайрхын учир
УИХ дахь сөрөг хүчний дарга С.Бямбацогтыг 17 сайдад ашиг сонирхлын хууль сануулсных нь төлөө эрх баригчид шалгахаар хичээж байна. Сайд нарт ашиг сонирхлын хууль сануулсан С.Бямбацогтын үйлдлийг Халдашгүй байдлын дэд хороонд өгч шалгуулна гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт ууртайгаар мэдээлсэн. Тэр хэлснийхээ дагуу өгсөн бололтой.
Учир нь Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр энэ талаар байр сууриа илэрхийлэн “АН-ын бүлгийн дарга манай дэд хороонд хандсан. 17 сайдад бичиг явуулсан асуудлыг шалгана” гэж сүртэйгээр мэдэгджээ. Ийнхүү цөөнхийн бүлгийн даргыг олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд даргатайгаа нийлж байгаад балбахаар шийджээ. Хууль сануулж бичиг явуулсан цөөнхийн бүлгийн даргыг дарамталж байгаа энэ явдал нь манай улсад ардчилал хэрхэн хумигдаж эхэлснийг харууллаа хэмээн улс төр судлаачид дүгнэж байна. Тэгээд ч чуулганы танхимд УИХ-ын гишүүд зодолдож нэгийгээ нам цохиод унагасан асуудлыг шалгалгүй өнөөг хүргэчихээд бичиг илгээснийг шалгана гэдэг дэндүү инээдтэй хэрэг гэж үзэх хүмүүс ч байна.
URL: