ГОЛОМТ БАНКНЫ АЗТАЙ 3 ХАРИЛЦАГЧ, ХОСООРОО АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТЫГ ҮЗЭХ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

IMG_9701“Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай Голомт банк “ОЛОН УЛСЫН ТӨГРӨГИЙН МАСТЕРКАРТ” эзэмшигчиддээ зориулан

2 шат бүхий сугалаат урамшууллыг зарласан билээ.Сугалаат урамшууллын эхний шатны  5 азтан  өөрийн хайртай дотны хүний хамт өвөрмөц, тансаг дуу хоолойгоороо дэлхийг байлдан дагуулсан супер од Бруно Марсын аялан тоглолтыг үзэж, хэзээ ч мартагдахгүй нандин дурсамжийн эзэд болсон юм.

Тэгвэл 2 дахь шатанд шалгарсан  3 азтан хосоороо Европын хөлбөмбөгийн холбооныаваргуудын лигийн финалын тоглолтыг үзэхээс гадна өөрийн шүтэн биширдэг хөлбөмбөгчидтэй үдийн зоог барьж, дурсгалын зургаа татуулах,  үзэсгэлэнт Лисабон хотоор аялах  тусгай хөтөлбөрт хамрагдах эрхтэй болсон юм.       Азтануудаас хамгийн одтой, хийморьтой байсан харилцагч  Н.Анармаа  нь  финалын тоглолтонд учрах 2 багийнтоглолтын өмнөх бэлтгэлийг үзэх эрхийг мөн давхар хожжээ.

Голомт банкны хамт олны зүгээс дахин нэг бэлгийг харилцагчиддаа задалж байгааг дуулгахад таатай байна.  Хэрвээ та  Голомт банкны олон улсын эрхтэй бүх төрлийн Виза карт эзэмшигч болон хугацаат хадгаламж эзэмшигч бол 2014 оны спортын хамгийн том үйл явдал болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “2014 FIFA WORLD CUP” тэмцээнийг үзэх боломжтой.

Энэхүү сугалаат урамшуулалд хамрагдахын тулд, Голомт банкны харилцагч та голомт банкны карт уншигч машин болон гадаадын банкны карт уншигч машин дээр хийсэн эсвэл  интернэт худалдан авалтын 30 ам.долларын гүйлгээ  тутамдаа 1 сугалаа,  шинээр карт нээлгэсэн тохиолдолд 10 сугалаа, хугацаат хадгаламж эзэмшигч бол хадгаламжиндаа 100,000 төгрөг нэмж хийх бүртээ 1 сугалааны эзэн болох юм.  Ингэснээр   2 хүн азтанаар тодорч “2014 FIFA WORLD CUP” тэмцээний финалын тоглолтыг үзэж, усан онгоцоор аялах эрхийг хожих боломжтой гэдгийг сануулъя.


URL:

Сэтгэгдэл бичих