Тоглоомд донтсон эцэг нь хоёр настай хүүгээ боомилон хороожээ

c215292205945806402f083b7b3ca1f1_LТЭГҮ. /Ёнхап/. Нас барсан хүүгээ хогийн уутанд хийж хаясан эцэг хүүгийнхээ амийг өөрийн гараар хороосон гэдгээ хүлээжээ.

Хэрэгтэн цагдаагийн газарт мэдүүлэхдээ, “тоглохоор гадагш гарах гэтэл хүү нь унтахгүй байсан учир алсан” гэжээ. Тэрээр хүүгийн ам хамрыг гараараа дарж амьсгалыг нь боогдуулсны улмаас хүү амьсгал хураажээ. Түүний мэдүүлж буйгаар, өнгөрсөн сарын 7-ны өдөр хэрэгтэн эцэг хүүгээ унтахгүй байна хэмээн хүүг гараараа гурван удаа цохиж, ам хамрыг нь даран амьсгалыг нь боон хороосон байна. Хэрэгтэн хүүдээ хоол идүүлчхээд компьютер тоглоомын газарт очиж тоглохоор гарах гэтэл хүү унтахгүй байсан нь хэрэг үйлдэх шалтгаан болсон гэж мэдүүлжээ. Хүүгээ хөнөөсний дараа хэсэг хугацаанд буудал хэсэн гадуур амьдарч байгаад өнгөрсөн сарын 31-ний өдөр гэртээ очиж, талийгаачийн цогцсыг хогийн уутанд хийн тагтан дээрээ гаргаж хаяжээ. Улмаар хэрэгтний эцэг түүний амьдарч байсан орон сууцыг бусдад түрээслэх болсон тул хэрэгтэн ууттай цогцсыг тус байрнаас 1,5 км зайтай орших хувийн орон сууцны дэргэд хаясан байна. Үйлдвэрт ажилладаг эхнэр нь хүүгээ хайж, асуудал үүсгэсэн тул хэрэгтэн эцэг арга буюу цагдаагийн газарт хүүгээ гудамжинд алдсан гэж мэдүүлсэн нь түүний баригдах гол сэжүүр болсон байна

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих