Казахстаны тагнуул хийж яваа Х.Жекей Монгол улсын иргэншлээ солиулаагүй гэнэ
Хоёр ч удаагийн сонгуулиар төрийн ордонд суугаад авсан Баян-Өлгий аймгийн алдартнуудын нэг УИХ-ын гишүүн асан Бригадын генерал Х.Жекейг Казахстан улсын тагнуулын албанд ажиллаж байгаа тухай мэдээлэл цахим хэвлэлээр шуугиж эхэллээ. Өдгөө 55 настай Монгол улсын иргэн Х.Жекей Баянмонгол хороолол дахь байраа заран гэр бүлийн хамт Казахстан улсад суурьшихаар явсан байна.
Харин түүнийг онцолж байгаа мэдээллийн гол шалтгаан нь өсөж өндийсэн нутгаасаа урвасан тэрээр Казахстан улсад очуутаа л тус улсын Хил хамгаалах газрын Хилийн тагнуулын албанд зөвлөхөөр ажилд орсон гэх юм. Тэгэхээр Монгол улсын иргэншлээ солиулах хүсэлтээ өгөөгүй Х.Жекей гэдэг нөхөр Казахстан улсад тагнуулын зөвлөх хийгээд явж байгаад гайхах нэгэн цөөнгүй байна.
FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Жекей бол гахайны баас, өөр оноох нэр жог