Порно-од Стойя: -Бэлгэвчгүй секс бол аюул
Дэлхийд зартай энэхүү хатагтай өөрийгөө ДОХ-той болсоноо мэджээ. Тэрээр порно-индустригийн хор уршиг, аюулын талаар хэвлэлийнхэнд хандсан байна. Насанд хүрэгчдийн кино индустрийн ихэнх төлөөлөгчид ХХХ зэрэглэлийн киног их сайхан, ашигтай, тустай хэмээн сурталчилдаг ажээ. Тэгвэл порно-од Стойя үүнтэй санал нийлэхээ больжээ. Тэрээр порно кинонд тоглогчид заавал бэлгэвч хэрэглэх хэрэгтэй гэжээ. Ийм шаардлагыг ч кино үйлдвэрлэгчдэд тавих нь зөв гэж байна. Энэ нь жүжигчид эрүүл мэндээ хамгаалах мөн үзэгчдэд аюулгүй сексийг сурталчилахад хэрэгтэй гэсэн байна.
-Порно кино үйлдвэрлэгчид бэлгэвч хэрэглэвэл ашиг орлого болон нэр хүнд нь унана гэж айдаг гэсэн. Үзэгчид үзэхгүй гэж… Тэгвэл би энийг асуудал гэж бодохгүй байна. Миний олон танил найзууд, жүжигчид бэлгэвчийг үзэн яддаг гэдэг. Тэгвэл тийм биш ээ. Зөвхөн тэдний тархинд аюулгүй секс гэдэг ойлголт л алга.
-Энэ байдлыг өөрчлөхийн тулд порно кинонд тун яаралтай бэлгэвч хэрэглэх шийдвэрийг гаргах хэрэгтэй. Гэхдээ тэр резинийг дэлгэцэн дээр энгийн л байдаг хэрэглээ хэмээн ойлгуулмаар байна. Асуудал болгох шаардлагагүй.
Түүний энэ санааг мэргэжил нэгт найз Мэдисон Янг хүлээн зөвшөөрч байлаа.
-Порно-индустрийн боссууд сексийн фантаазад бэлгэвч сөргөөр нөлөөлнө гээд байдаг. Тэгээд зураг авалтын үеэр хэрэглүүлэгдэггүй юм хэмээн Янг ярьжээ.
Энэ дуулианы үеэр эрүүл мэндийн байгууллагаас порно жүжигчдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг өрнүүлээд байгаа ажээ. Олон үйлдвэрлэгчдээс зөвхөн Wicked Pictures л “Зөвхөн бэлгэвчтэй” гэсэн уриан дор киногоо бүтээх болоод удаагүй байгаа юм.
-Эрчүүдэд зориулсан гоё бэлгэвч үйлдвэрлэж болно ш дээ. Тэгвэл порно орж ирж байгаа залуус түүнийг хэрэглэхээс бас боссууд далд сурталчилгаа хийхдээ татгалзахгүй л байх хэмээн Стойя яриагаа өндөрлөв.
Р.Слава
www.fact.mn
URL: