Дэлхийн хамгийн том 10 нисэх буудал

Хамгийн том нисэх буудлууд нь бүс нутгаараа, нисэх онгоц болон зорчигч хүлээн авах чадамжаараа бусдаас илүү байх нь эргэлзээгүй. Аялагч, зорчигчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж тэдэнд илүү тохилог, илүү багтаамжтай талбай бүхий нисэх буудлуудыг шаардагдах болсон.Ингээд танд дэлхийн хамгийн том талбай эзлэн оршдог 10 нисэх буудлыг танилцуулъя.

1.

1. Фахт хааны Олон Улсын нисэх буудал
Саудын Арабын Дамман хотоос баруун хойд зүгт 22 км-т байрлах Фахт хааны олон улсын нисэх буудал дэлхийн хамгийн том нисэх буудлаар шалгарчээ. Энэхүү буудал нь 485 мил буюу 1256 км.кв талбайг өөртөө хамруулдаг гэнэ. Сонирхуулж хэлэхэд энэхүү буудлын талбай нь Бахрейн /758 км.кв/, Хонгконг /1054 км.кв/ улсуудын газар нутгаас хамаагүй том юм байна. Энэхүү буудлын үндсэн хэсэг нь 1990 онд баригдсан бөгөөд хяналтын цамхаг нь 85,5 м өндөр. Жилд 2,5-5 сая зорчигч хүлээн авдаг.

2. 3.

2. Монерал-Мирабел Олон Улсын нисэх буудал
Канадын Монерал-Мирабел олон улсын нисэх буудал 221 мил буюу 572 км.кв эзэмшил талбайгаар хоёрдугаар байранд оржээ. Энэхүү нисэх буудал нь мөн 2 нисэх зурвастай юм байна. Жилд 50 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай.

4. 5.

З. Халид хааны Олон Улсын нисэх буудал
Саудын Арабын Эр-Рияд хотын Халид хааны олон улсын нисэх буудал нь 137 мил буюу 354 км.кв талбайгаар гуравдугаарт оржээ. Сонирхолтой энэ нисэх буудал 4,2 км урттай зэрэгцээ хоёр нисэх зурвастай юм байна. Хяналтын цамхаг нь 81 м өндөр, 7 терминалтай энэ нисэх буудалд тансаг галлерей, лалын сүм бас байдаг гэнэ. 2010 онд 134,616 онгоц хүлээн авч 14 сая зорчигчдод үйлчилжээ.

6. 7.

4. Дубай Дэлхийн төв-Аль Мактум Олон Улсын нисэх буудал
Аравын нэгдсэн Эмират улсын Дубай хотын “Дубай Дэлхийн төв” цогцолборын үндсэн хэсэг болох “Аль Мактум” олон улсын нисэх буудал дөрөвдүгээрт орсон байна. Энэхүү нисэх буудал нь аварга том төслийн барилгын ажил одоо явагдаж байгаа. Буудлын эхний хэсэг нь 2010 оны долоодугаар сард нээгдсэн боловч цаашид 2017 он хүртэл төсөл үргэлжлэх юм байна. Бүрэн ашиглалтад орсноор 6 терминалаар үйлчлэх ба 100,000-аас илүү тээврийн хэрэгсэл энэхүү буудлын талбайд багтах бололцоотой гэнэ. Бүтээн байгуулалтаас нь дурдвал, А380 онгоц хөөрч буух 4,5 км урт зурвасыг 600 өдөр барилгын ажлыг хийж дуусгажээ. 2013 онд жилд сая тонн ачаа хүлээн авах карго терминалыг бэлэн болгохоор төлөвлөжээ.

8. 9.

5. Денвер олон улсын нисэх буудал
1989 онд 4,8 тэрбум ам.долларын төсвөө 2 тэрбумаар хэтрүүлэн 11,000 ажилчин 16 сарын турш шинээр барьсан АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын олон улсын нисэх буудал 85 мил буюу 220 км.кв талбайгаараа тавдугаарт оржээ. 6 терминалаар зорчигчдод үйлчилдэг АНУ-ын хамгийн том бөгөөд тохилог, буудал юм байна. 2010 онд 635,000 нисэх онгоцонд үйлчилснээрээ дэлхийн 5 дахь, 52,209,377 зорчигчдод үйлчилснээр дэлхийн 10 дахь завгүй нисэх буудал болжээ. Одоогоор 3 терминалын 130 гаруй гарцаар үйлчилдэг юм байна.

10. 11.

6. Абдулазиз хааны Олон Улсын нисэх буудал
Абдулазиз хааны олон улсын нисэх буудал нь 65 мил буюу 168,3 км.кв талбай эзлэн оршдогоороо зургадугаар байранд орсон байна. Саудын Арабын Жидда хотод байрлах энэ буудал 1974 онд барилгын ажил эхэлж 1980 онд дуусгаж 1981 оны 5-р сард нээжээ. Одоо энэ буудалд олон төрлийн төсөл хэрэгжүүлж өргөтгөл явагдаж байгаа юм байна. 2010 онд 146,365 онгоц хөөрч бууж, 17,891,364 зорчигчдод үйлчилж, 231,730 тн ачаа буужээ.

12. 13.

7. Даллас Порт Уэрт Олон Улсын нисэх буудал
1923 оноос эхтэй АНУ-ын Даллас Порт Уэрт олон улсын нисэх буудал нь 44 мил талбайгаараа /113,9 км.кв/ долдугаар байранд орсон байна. 2010 онд 652,261 онгоц хөөрч бууж энэ үзүүлэлтээрээ 4-р байр, 56.9 сая зорчигчдод үйлчилж үүгээрээ 9-р байранд оржээ. Даллас Порт Уэрт нисэх буудал нь 5 терминалын 152 гарцтай бөгөөд цаашид 13 терминалын 260 гарцтай болгож өргөтгөх зориулалтаар баригдсан юм байна.

14. 15.

8. Шарль де Голль Олон Улсын нисэх буудал
Францын Ерөнхийлөгч асан Шарль де Голлийн нэрэмжит нисэх буудал наймдугаарт эрэмбэлэгджээ. Дэлхийн авиа төвүүдийн нэг энэхүү буудлыг бас Руасси /Roissy/ нисэх буудал гэж нэрлэдэг юм байна. Энэ нисэх буудал нь 1966 онд байгуулагдаж 1974 онд Шарль де Голль нэртэй болсон бөгөөд Францын Парис хотын зүүн хойд хэсэгт 19 мил талбайг /49,2 км.кв/ эзлэн оршдог. 2010 онд 58 сая гаруй зорчигчдод үйлчилсэн бол 2011 онд 514,059 онгоц хөөрч буулгаж 60,970,551 зорчигчдод үйлчилжээ. Зорчигчдод үйлчилснээрээ Европын хоёр дахь, дэлхийн зургаа дахь, нисэх онгоцонд үйлчилснээрээ Европын нэг дэх, дэлхийн арав дахь, ачаа тээврээр мөн Европын нэг дэх, дэлхийн тав дахь “завгүй” нисэх буудлаар шалгарчээ.

16. 17.

9. Жон Кенедигийн Олон Улсын нисэх буудал
АНУ-ын Нью-Йорк хотын зүүн өмнөдөд байрладаг энэхүү нисэх буудал нь есдүгээр байранд орсон байна. Зорчигчдыг дамжин өнгөрүүлэх үзүүлэлтээр АНУ-д зургаадугаар байр эзэлдэг гэнэ. 2010 онд 46,514,154 зорчигчдод үйлчилж дэлхийн 16 дахь завгүй буудал болжээ. 1943 оноос барилгын ажил нь эхэлсэн энэхүү буудал нь 1963 оноос өмнө Айдлвайлд /Idlewild Airport/ нэртэй байсан байна. Одоо 8 терминал 113 гарцаар үйлчилдэг.

18.

19.

10. Сан-Францискогийн Олон Улсын нисэх буудал
1927 онд анх байгуулагдсан энэхүү олон улсын нисэх буудал нь АНУ-ын Калифорни мужийн Сан-Францискогийн буланд 13 мил буюу ойролцоогоор 33.6 км.кв талбайг хамран байрладаг. Зорчигчдод дөрвөн терминалын 100 гаруй гарцаар үйлчлэх боломжтой. Жилийн 39 сая зорчигчдод үйлчилснээр АНУ-д 10-р байр, дэлхийд 20-рт ордог юм байна.
20.

URL:

Сэтгэгдэл бичих