Цагдаад буу тулгасан хүн эрэн сурвалжлагдаж байжээ

гэмтэнСүхбаатар   дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 14-ний 18 цагт “Гэмт хэрэгт сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэн энд явж байна” гэсэн мэдээлэл иргэдээс иржээ.

Мэдээллийн дагуу Сухбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын хоёр цагдаа тухайн хүнийг III хорооонд саатуулж, бичиг баримтыг нь шалгах гэтэл буу тулган зугтсан байна.
Буутай этгээдийг гурван дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хүний амь биед хохирол учруулахаас нь өмнө баривчилсан байна. Цагдаагийн албан хаагчид руу буу тулгасан этгээд  нь Баянгол   дүүргийн иргэн Б бөгөөд 1986 онд төржээ. Түүнийг эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас эрэн сурвалжлаж байжээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн “Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн хоёр цагдаа тухайн этгээдийг саатуулах гэтэл сэжигтэн буу тулгасан. Нэг цагдаа нь нэмэлт хүч дуудахаар явахад гэмт хэрэгтэн зугтаж, цагдаагийн алба хаагч хойноос нь хөөсөн. Хүний амь нас эрүүл мэнд хохироогүй. Одоогоор галт зэвсэг хаанаас авсан, ямар зорилгоор буутай явж байсныг шалгаж байна” гэлээ.

 
Л.ҮЖИН


URL:

Сэтгэгдэл бичих