Хүчирхийлэгчдийн гарт амиа алдах аймшигт аллагын удаах цуврал Хан-уул дүүрэгт гарчээ
Манай улс санаатай аллагын тоогоор азид тэргүүлж байгаа гэсэн бурангуй мэдээллийн дараахан хууч хөөрсөн яриан дундуураа гэр бүлийн хүчирхийлэл, үл ойлголцол, хардалтаас болж 25-хан настай бага насны хүүхэдтэй залуухан эмэгтэй харгис хартай нөхрийнхөө гарт амиа алдсан аймшигтай хэргийн талаар сонслоо. Эх сурвалжийн хэлж байгаагаар уг хэрэг энэ сарын 11-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Хан-уул дүүрэг Нисэх орчим болсон гэнэ.
Үг сөхөөгүй хардаж үйл хөдлөл бүрийг хянаж цавдаж байдаг хартай нөхөртэйгээ оюутан бага наснаасаа л үерхэж харамын сэтгэлтэй хайранд нь хэзээ нэгэн цагт жаргах байлгүй гэсээр хохирогч эмэгтэй алуурчин эртэй амьдралаа холбон үр хүүхдийг нь хүртэл төрүүлж өгчээ. Гэтэл алуурчин эрийн авир ааш дэнэдэж өрх тусгаарласан цагаасаа л зодож хүчирхийлдэг байсанд хөөрхий эмэгтэй арга буюу салахаар шйидэн төрсөн гэртээ очсон байж.
Гэтэл үхэл дуудсан гайтай тэр өдөр хартай эр “хайрыгаа уучлаарай, хамтдаа ярилцъя” гэсээр талийгаачтай уулзахаар ирээд хөөрхий эмэгтэйг зандарч сурсан авираараа дарамталж зодон, эцэст нь хүйтэн мэсээр халуун амийг нь тасалсан аймшигтай хэрэг гарчээ. Мэсний шарх авсан эмэгтэй эмнэлэгт хүргэгдэн ирсэн боловч шархаа дийлэхгүй байсаар бяцхан үрээ орхиод хорвоогоос үүрд явсан гэнэ. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно.
Азтай
FACT.MN
URL: