Univision-ийн зүгээс хэрэглэгчдийнхээ төлбөрт хөнгөлөлт үзүүлвэл зохино

UNIVIsion

Сайхан үгтэй  уриа, үнэтэй рекламаараа бусдын тархийг угааж үйлчилгээгээ олон нийтэд хүргэдэг  атлаа бодит байдал дээр түүнээс  эсрэг байх  үйлчилгээнүүд цөөнгүй . Тийм үйлчилгээний нэг бол гурвалсан үйлчилгээтэй  Univision юм.  Univision- ий гурвалсан үйлчилгээг авсан хэрэглэгчид үе үе  телевизийн суваг нь тасалдах, утас нь ажиллахгүй болох, интернэт нь тасрахыг хэдийнэ мэддэг болсон.

Гэтэл өнөөдөр бүхэл бүтэн 3 цаг  Univision-ийн  интернэт монгол сайтууд руу орохгүй тасалдаж олон байгууллага, өрх айл,  хувь хүний ажлыг алдагдууллаа. Төлбөрөө авах болохоор  нэхэл дагад болж нэг төгрөг ч дутуу авдаггүй  Univision -ийнхан  энэ алдааныхаа тухай   хэрэглэгчидээсээ уучлалт гуйгаад зогсохгүй тэдэдн  үйлчилгээний төлбөийн тодорхой хувийн хөнгөлөх  үзүүлэх ёстой. Бүхэл бүтэн 2 цаг үйлчилгээ авч чадаагүй байж хэрэглэгчид  тэдэнд төлбөрөө бүрэн төлөх нь шударга ёсонд нийцнэ  гэж үү.

А.Галт

Ugluu-logo17


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих